Бурхан Багшийн үнэн сургаал мартагдах тэр цаг үед Майдар Бурхан ирж Буддын жинхэнэ сургаалыг дэлгэрүүлнэ гэж Бурхан Багш өөрөө зөгнөн хэлсэн байдаг. Буддын шашинтан, сүсэгтэн гэгдэх хүмүүс олон ч гэлээ Үнэний сургаалийг нь дагадаггүй нь дийлэнх. Баталгаа нь, 10 хар нүглийн эн тэргүүнд бичигддэг амьтны амь хөнөөхгүй байх сургаалыг нь дагагсад маш цөөхөн, хоол хүнс, хувцас хэрэглэлдээ ашиглах гэж үй түмэн гэмгүй амьтныг хөнөөх захиалагчид нь болж байна. Энэ цаг үе бол Майдар Бурханы залрах үе буюу биднийг Алтан эринд хөтөлж аваачих, сүнслэг дэвшилд хүргэх эрин үе. Тэр хүчирхэг нэгэн бууж ирэхийг олон хүн хүлээсээр л байгаа.
Христийн шашинтнууд Мессиа буюу эзэн Есүсийн дахин ирэлтийг хүлээсээр байгаа. Дайн дажин, үймээн самуун, байгалийн гай гамшиг ихэсч, хүн төрөлхтний мунхаглал ертөнцийг там мэт болгож байгаа цаг үе бол Мессиа ирэх үе. Гэвч тэд хүн бүрт харагдахаар тэнгэрээс гэрэл цацруулан бууж ирнэ гэж итгэдэг. Харин миний хувьд тэр бол оюун санааны гэрэл болов уу. Хүн төрөлхтнийг айж цочоохоор, эсвэл мунхаг нэгэн нь ямар нэг тэнэг үйлдэл хийж мэдэхээр тийм сонин содон үйлдлийг Эзэн Бурхан гаргахгүй л болов уу. Ажлаа чимээгүйхэн хийж хүн төрөлхтний сүнсийг дэвшүүлж, гэгээрүүлснээр бид тэрхүү гэрлийг олж харж чадна.
Майдар Бурхан, Мессиа хоёрын айлчлах цаг үе бол яг нэг цаг үе буюу тэд бол нэг гэдэг нь илэрхий. Британийн нэгэн теологичийн судалгаагаар ирээдүйд айлчлах Майдар Бурхан урьд өмнө Есүсийн дүрээр ирсэн гэсэн байдаг.
Цаг үеэ сайн ажиглавал хүн төрөлхтний мунхаглал дээд цэгтээ хүрч биесээ хөнөөх, дайсагнан дайтах, амьтныг үй олноор нь тарчлаан нядлах, байгаль дэлхийгээ цаашид оршин тогтнох уу үгүй юу гэдэг цаг дор ирээд удаж байна. Майдар Бурхан буюу Мессиа ирээд ажлаа хийгээд эхэлчихсэн ба дэлхий дээр одоо ямар ямар өөрчлөлтүүд бий болж байгаагаас харж болно. Дэлхийн олон улс орнууд дайсагналаа зогсоож эв найрамдлын хэлэлцээр хийсэн, бүр хамгийн санаанд оромгүй явдал нь Солонгос улс нэгдсэн. Шашны төлөөлөгчид гар гараа барилцаж нэгдмэл байдлыг уриалж байна. Амьтны эрхийг хамгаалж хайрлан энэрэх тренд дэлхий дахинд хүчээ авч байна. Амьтны ферм, махны үйлдвэрүүд зах зээлээ алдаж ургамалд суурилсан бизнес рүү хөрвөж байна. Йога, бясалгал хийхийг хүсэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж бие хэл сэтгэлээ ариусгах үйлд суралцаж байна. Зеро вэйст, минималист үзэл хүчээ авч байгаль дэлхийдээ илүү ээлтэй, ухамсартай амьдрах хэв маяг түгэн дэлгэрч байна. Техник технологийн хөгжил хүн ба байгальд илүү ээлтэй байдлаар ухаажин хөгжиж байна. Энэ мэтчилэн эерэг өөрчлөлт дэвшилтүүдийг дурьдаад барахгүй.
Настродамус зэрэг эртний олон зөнч, мэргэд тэрхүү аврагч нэгэн Ази тивд мэндлэхийг, мөн эмэгтэй дүрээр ирэхийг зөгнөсөн байдаг.
Хэрэв үнэхээр Эзэн Бурхан өөрөө хүний төрлийг аван бууж ирсэн байвал та түүнийг яаж таних вэ?
Бурхан Багшийн залгамж ирчихээд Буддын сургаалыг анхны байдлаар нь, үнэнээр нь заах гэвэл та хүлээж авах уу?
Алтан Эринд хөл тавихад та бэлэн үү?
Хэрэв үнэхээр Эзэн Бурхан өөрөө хүний төрлийг аван бууж ирсэн байвал та түүнийг яаж таних вэ?
Бурхан Багшийн залгамж ирчихээд Буддын сургаалыг анхны байдлаар нь, үнэнээр нь заах гэвэл та хүлээж авах уу?
Алтан Эринд хөл тавихад та бэлэн үү?