Олон эрин өнгөрөн одож, бид техник төхөөрөмжөөрөө орчлон ертөнц, сансар огторгуйн аль ч хэсэгт хүрч очих боломжтой болно. Огторгуйн бүхий л хэсэгт энерги байдаг. -Никола Тесла 1982
Никола Тесла нас барснаас 70 жилийн дараа л тэрээр ноцтой асуудлуудыг өдөөж анхаарал татаж эхлэсэн юм. Тэр зөв зүйл хийсэн үү? Эсвэл галзуу байсан юм болов уу? Нэгдсэн засгийн газрын хяналт дахь эртний туршилтын хэсэг байсан уу?
Тэр үед бидний бишрэн хүндлэж, сургуульдаа заалгаж байсан Томас Эдисон гэгч эрчим хүчний түгээгч Теслаг хавчин дардаг байсан тухай бид мэднэ. Мөн Ж.П. Морган болон үйлдвэрийн бусад ахмадууд ч түүнийг дайрч давшилдаж байж.
1943 оны 1 сарын 7-нд Теслагийн нас барсны дараа АНУ-ын засаг түүний байр болоод лабораторит нь нүүн ирж түүний бүхий л шинжлэх ухааны судлагаануудыг хураан авсан ба тэдгээрийн заримийг мэдээллийн эрх чөлөөний тогтоолын дагуу Холбооны Мөрдөх Товчоо нийтэд дэлгэсэн байна.
Түүнчлэн нэгдсэн засгийн газрын ашиг сонирхол түүнийг хавчин дарж байсан ч Никола Теслагийн шударга зангийн баттай илрэлүүдийн нэгэн жишээ бол их хэмжээний хураамжийн төлбөр төлөлтөөс компаниа аврахын тулд Вестинхаустай хийх гэрээг урж хаясан юм.
Харин одоо Никола Тесла дэлхий дахинд юу өгснийг харцгаая.
1. Хувьсах гүйдэл - Үүнээс л бүх зүйл эхлэсэн ба 1893 онд Чикаго дахь Дэлхийн Экспо дээр шуугиан дэгдээсэн юм. Цахилгааныг яаж бий болгож мөн түгээдэг талаар Эдисон болон Тесла хоёрын дунд үзэл бодлын дайн эрчээ авч байлаа. Хоёр талыг өртөг болон аюулгүй байдлаар нь дүгнэхээр байв. Эдисоны ажиллаж байсан DC гүйдэл (General Electric-ээр дэмжигдэж буй) нь нэлээд өндөр өртөгтэй байсан төдийгүй цахилгаан хуримтлуулагчаас оч үсрэх аюултай байв. Үүнийг үл хамааран Тесла болон түүний хөрөнгө оруулагчид цахилгаан гүйдлийн аюулыг Теслагийн хувьсагч болгон ашигласан нь "хувьсах гүйдэл" юм. Эдисон өөрийн зүйлээ нотлохын тулд заримдаа амьтдыг цахилгаан гүйдэлд цохиулж хөнөөдөг байв. Теслагийн оролдлого өртөг багатай болон аюулгүй байдлыг нэгэн зэрэг бий болгохыг зорьж байхад Эдисон бидэнд цахилгаан сандлыг л өгчээ. Тесла гүйдлийг өөрийн биеэрээ дамжуулж гэрэл гаргаж үзүүлснээр AC (хувьсах гүйдэл) нь үнэхээр аюулгүй болохыг батлажээ. 1983 онд Эдисон Тесла хоёрын энэхүү дайсагнал нь арав гаран жил дээд цэгтээ хүрч байсан ба мөнгөний ашиг сонирхолтой Эдисон Теслагийн нээлтүүдийг булаан авч зохиогчийн эрхийг нь нуух, санааг нь хулгайлах зэрэг өөдгүй зүйлүүдийг хийж байсан юм. Хэдий тийм ч бид өнөө үед эрчим хүчний үйлдвэрлэлээр хангагдаж мөн түүнийг Хойд Америк руу түгээсэн явдал бол Теслагийн бий болгосон арга юм.
2. Гэрэл - Мэдээж тэр гэрлийг өөрийг нь зохион бүтээгээгүй лдээ, гэхдээ тэр гэрлийг яаж бий болгох болон дамжуулах аргыг бүтээсэн юм. Тесла 40 жилийн өмнө өдрийн гэрлийн чийдэнг бүтээж түүнийгээ лабораторитоо хэрэглэдэг байв. Тесла анхны неон гэрлийг бүтээхээр түүний шинж чанарт нь нөлөө үзүүлдэг шилэн хоолой авч түүнийгээ алдартай эрдэмтдийн нэрээр нэрлэжээ. Теслагийн Цагариг (Tesla Coil) гэх ойлголт нь Дэлхий өөрөө цахилгаан үүсгэдэг цахилгаан соронз юм. Энэ нь мөн радио гэх мэт хүлээн авагчид хэрэглэгддэг.
3. Рентген туяа - 1800-аад оны сүүлээр цахилгаан соронзон болон ионы цацрагийг нээхэд хэцүү байсан ч Тесла үүнийг бүрэн бүтнээр нь нээж олсон юм. Эхэндээ амьдралын хүчийг баталгаажуулах зүйлсээс өгсүүлээд одоо эмнэлгийн оношилгоонд хүртэл ашиглагдаж буй Кирл гэрэл зураг (Kirlian Photography) нь хөрвөх чадвартай Теслагийн гол үүрэг гүйцэтгэсэн нээлт байлаа. Рентгэн туяа зэрэг Теслагийн оруулсан олон хувь нэмэр бол бидний орчлон ертөнцийг ойлгох зүйлүүд үнэндээ бидний эргэн тойронд цаг үргэлж байж байдаг гэсэн түүний итгэлээс бий болсон бүтээлүүд юм. Харин бид түүнийг ойлгохын тулд оюун ухаанаа ашиглах хэрэгтэй.
4. Радио - өнөөг хүртэл ихэнх хүмүүс Гуглилмо Маркони (Guglielmo Marconi) зохион бүтээсэн гэж боддог. Хэдий тийм боловч Тесла Марконигоос хэдэн жилийн өмнө радиог бүтээсэн байсан нь тогтоогдож 1943 онд Улсын Дээд Шүүх Марконигийн патентыг цуцласан байна. Радио дохио нь дамжуулагч болон хүлээн авагч шаардагддаг өөр нэгэн давтамж ба үүнийг 1983 онд Үндэсний Цахилгаан Гэрлийн Нийгэлмлэгээс өмнө Никола Тесла үзүүлэн танилцуулга дээрээ нотлон харуулсан юм. 1897 онд Тесла US 645576 болон US 649621 гэсэн хоёр патентаа батлуулжээ. Тийм боловч 1904 онд АНУ-ын Патентын Алба үүнийг өөрчилж радио зохион бүтээсэн эрхийг Марконид олгосон нь магадгүй Томас Эдисон болон Андрю Карнеги зэрэг Марконигийн санхүүгийн дэмжигчидийн нөлөө байсан байж болох юм.
5. Алсын удирдлага - Энэ шинэ бүтээл нь радионоос үүсэлтэй. 613809 дугаартай патент бол 1898 онд батлан харуулсан анхны алсын удирдлагатай завины загвар юм. Завины хөдөлгүүр, залуур болон гэрэл бууруулагчийг цэнэглэх хэдэн том зай (баттереэй) ашиглагддаг ба радио дохиогоор залгуурыг нь удирддаг. Энэ технологи нь тийм өргөн хэрэглэгддэггүй байсан ч одоо бол цэргийн хүчний алсын удирдлагатай дайны мөрдлөгөд ашиглагдаж байгааг бид харж байна. Дэлхийн 2-р дайнд радио удирдлагатай танкыг Германчууд гаргаж ирж байсан ба түүнээс хойш энэ чиглэлийн хөгжил нь хүний эрх чөлөөний захирамжийн дагуу буурсан юм.
6. Цахилгаан мотор - Тесла цахилгаан мотороо өөрийнхөө нэрээр нэрлэснээр илүү түгээмэл болжээ. Техникийн үзүүлэлт нь хязгаарыг давсан ба Теслагийн бүтээсэн эргэлдэх цахилгаан оронтой мотор нь хүн төрөлхтнийг Big Oil-ын бүрэн хамаарлаас төд удалгүй чөлөөлсөн юм. Гэвч 1930 оны уг бүтээл нь дэлхийн дайн болон эдийн засгийн хямралд тэсвэрлэсэнгүй. Гэсэн ч энэхүү бүтээл нь газар орны байдлыг үндсээр нь өөрчилсөн ба түүнийг нь бид одоо хүртэцгээж байна. Эдгээрийн жишээнээс дурьдвал: үйлдвэрийн сэнс, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд, усны шахуурга, машины эд ангиуд, ажлын багаж хэрэгслүүд, диск тоглуулагч, электрон бугуйн цаг болон компрессор төхөөрөмж зэрэг тоочоод байвал олон бий.
7. Робот техник - Теслагийн гайхалтай шинжлэх ухаанч сэтгэлгээ нь түүнийг бүх амьд биетүүд ямар нэг гадны нөлөөгөөр удирдагддаг гэсэн санаанд хүргэсэн юм. Ингээд роботын талаарх ойлголт төрөн гарсан байна. Хүний загвар болох робот нь өсөх, үржих зэрэг хязгаарлагдмал чадвартай ч Тесла бүхий л оюун ухааны чадваруудыг бүтээхээр зорьж байлаа. Түүний ирээдүй дэх робот мэдрэхүйн эрхтэнтэй байхаас гадна хүний туслагч болох мөн өөрийгөө удирдах системтэй болно хэмээх төсөөлөл нь Сибирийн Electron Engineering (PDF) сэтгүүлийн "заавал унших" буланд нийтлэгдсэн байв.
8. Лазер - Теслагийн энэхүү зохион бүтээл нь магадгүй хүний оюун санаанд бурхан ба чөтгөр хамтдаа багтдагийн шилдэг жишээ болсон байх. Лазер нь мэс заслын хэрэгсэлд тун ач холбогдолтой нэгэн хувьсгалыг хийсэн байна. Мөн бидний өнөөгийн дижитал мэдээллийн хэрэгслийг ч өндөр түвшинд хөгжүүлжээ. Үүгээр зогсохгүй бид энэхүү үсрэнгүй шинэчлэлээрээ шинжлэх ухааны зөгнөлт нутаг дээр хүртэл газардан буусан юм. Рэйганы "Оддын дайн" лазерэн хамгаалалтын системээс өгсүүлээд өнөөгийн Орвэллианы "үхлийн бус" зэвсэг хүртэл аль аль чиглэлүүдийг нь хөгжүүлсэн явдал нь агуу их чадвар билээ.
9 ба 10. Утасгүй харилцаа холбоо ба Хязгааргүй чөлөөт эрчим хүч - Эрчим хүчийг дээд зэрэгт хөгжүүлсэн эдгээр хоёр нь хоорондоо салшгүй холбоотой ба эрчим хүчийг хянаж хэмжих боломжгүй бол ямар сайн байх вэ дээ. Орчлон ертөнцийн давтамжийг ашиглан зураг дүрс, дуут мессеж болон текст мессеж бүхий өргөн цар хүрээтэй мэдээллийг багтаасан өгөгдлийг дамжуулах цамхагийг бариулахаар Ж.П. Морган 150.000 долларын дэмжлэгийг Теслад өгчээ. Энэ нь дэлхийн анхны утасгүй холбоог бий болгосон ба орчлон ертөнц нь дэлхийн аль ч газраас бүхий л хүмүүс дэлхий дахины вэбээр (www) холбогдох загварыг ашиглах чөлөөт эрчим хүчээр дүүрэн байдаг тул хүмүүст эргэн тойрон дахь чөлөөт эрчим хүчийг ашиглах болмжийг бүрдүүлж байгаа юм.
Магадгүй Теслад ил гаргаж чадаагүй мянга мянган санаа болон зохион бүтээлүүд байсан байх. Томоохон үйлдвэрүүд болон дээд боловсролын сургуулиуд хүртэл Никола Теслагийн техникийн болон шинжлэх ухааны нээлтүүдийг нуун дарагдуулж байхын оронд олон нийтийн хэлэлцүүлэг болон судлан шинжилгээ болгож нийтэд ил гаргах хэрэгтэй гэж танд санагдаж байгаа бол бид эрчим хүчийг эзэмшиж, орчлон ертөнцийн бидэнд санал болгож байгаа шаардлагтай зүйлсийг судлах цаг нь болсон хэмээн эрчим хүчний түгээгчдэд хэлж дуулгах дэлхийн дуудлагад нэгтэхтүн.
Никола Теслагийн техникийн болон шинжлэх ухааны нээлтүүд ялангуяа Wardenclyffe нэртэй байгууламжид ионлог орчноос цахилгаан эрчим хүчтэй холбогдох туршилт нь жинхэнэ мэдээллийн эрх чөлөөнд хүргэх чухал алхам юм.
Америкийн засгийн газрын дэмжлэгтэй аж ахуйн нэгжүүд ашиг нэрээр биднийг сол дорой нийгэм рүү чангааж байгаа тэдний шунал болоод авилгалаас Америкчууд залхаад байна... Энергийн хомсдол гэдэг бол худал зүйл. Эдгээр мэдээллийг аль болох олон хүнд хүргэж өөрийн дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна.
Теслагийн амьдралын тухай доорх бичлэгийг үзнэ үү.
Мөн түүний Пирамидын нууцын тайллыг доорх бичлэгээс үзээрэй
Хүн төрөлхтнийг мунхаг, зүгээр л хэрэглэгч төдийхөн, робот шиг байлгах нь үнэндээ засгийн газарт ашигтай байдаг байдаг учраас л тэд бидний сэхээрч гэгээрүүлэхийг хүсдэггүй, бидний мэдэх ёстой хамгийн чухал мэдээллүүдийг ч нуун дарагдуулдаг. Тиймээс л томоохон үйлдвэр компаниудтай наймаалцаж тэднээс авилгал авдаг нь одоо нууц биш ил болох цаг нь болсон. Теслагийн гайхамшигт бүтээлийн (утасгүй холбоо) ачаар бид бүх мэдээллийг олж авах бүрэн боломжтой байгаа нь сайхан хэрэг. Үүнийг хэрэгцээгүй хогон мэдээллээр оюун санаагаа дүүргэхэд биш чухал шаардлагатай мэдээллүүдийг олж мэдэхэд ашиглаасай гэж хүсэж байна. Үнэхээр бидний ойлгож мэдээгүй маш олон зүйл бий. Нийгмийн мунхруулгаас хараат бус байж бид өөрөө өөрсдөө сэрж сэхээрэх цаг нь болсон.
Эх сурвалж: http://www.wakingtimes.com
No comments :
Post a Comment