Сүнс минь миний хязгаарлагдмал махан биед агуулагддаггүй
Махан бие минь миний хязгаарлагдалгүй сүнсэнд багтдаг
Хүмүүс өөрсдийн хүсэл мөрөөдөл, эд баялаг, нэр алдраа ухамсарлаж чаддаг байгаасай гэж хүсдэг болохоо би үргэлж ярьдаг. Ингэснээр энэ бүхэн тэдний хүрэх гэсэн төгс ханамж биш болохыг мэдэх болно. Учир нь амьдралдаа олж авсан бүхэн чинь бутран унаж ялзран үгүйрэх болно. Харин чамд үлдэх чиний бүхий л зүйл бол зүрх сэтгэлд чинь байгаа тэр зүйл.
"Бид бүхний дотор анир чимээгүй бий, орчлон ертөнцийн дайтай тийм л өргөн уудам анир чимээгүй. Бид тэрхүү анир чимээгүйгээ мэдэрвэл бид өөрсдийн хэн гэдгээ мэдэх болно." - Гунила Норрис
Бид өөрсдөдөө бүтээсэн тэр дүр биш, бид киноны хальсны зургууд биш, бид бол тэдгээрээр цацардаг гэрэл юм. Бусад бүх зүйлс яах ч аргагүй зүгээр л утаа, зүгээр л сарниулагч толь.
"Бидний дотоодод орших зүйлээс өөр бодитой, үнэн зүйл гэж үгүй." - Хэрман Хэссэ
Бидний нүд зөвхөн хардаг төдий бус, цаг үргэлж өмнүүр өнгөрөх дүр зургуудийг толь шиг тусгадаг. Айдас тэрхүү зохиолыг бичиж байна. Одоо айдас нь чиний амьдралд тоглогч болж байна, харин хэр зэрэг вэ гэдгийг та өөрөө шийднэ. Та бүхий л амьдралаа сүнс сүг төсөөлж, ирээдүйнхээ амьдралд санаа зовж өнгөрүүлж болно. Гэвч энэ бүхний цаана яг энд юу болоод байгаа, хайр болон айдастай байгаа яг энэ мөчид шийдэл нь юу байх вэ гэдэгтэй л тулгардаг.
Бидний ихэнх айдсаасаа болж үнэхээрийн хүсэж байгаа зүйл нь хүрэх боломжгүй ч юм уу нэг тийм инээдэмтэй ч юм шиг санагдах бодит гэгдээд байгаа замыг сонгодог. Тиймээс л бид энэ талаар орчлон ертөнцөөс асууж зүрхлэдэггүй. Энэ талаар орчлон ертөнцөөс асуугаач ээ гэж би та бүхэнд хэлмээр байна. Амьдрал чамд тохиолддоггүй харин амьдрал чиний төлөө учрал тохиолдуулдаг. Миний та бүхэнд хэлж чадах хамгийн гол зүйл бол хүссэн бүх зүйлийг чинь хэлж өгч, үүний төлөө ажиллахыг орчлон ертөнцөд зөвшөөр, түүнийг аясаар нь өнгөрөн одуул.
Яагаад итгээд үзэж болохгүй гэж? Шашин шүтлэг бус харин итгэл, найдвар бус харин итгэл. Би найдварт итгэдэггүй. Найдвар бол ядмаг зүйл. Найдвар галан дундуур гарч өнгөрдөг бол итгэл галан дээгүүр давж гардаг. Та энэ дэлхий дээр сайхан зүйл хийхэд бэлэн бас боломжтой байгаа. Өнөөдөр тэдгээр хаалгануудаар дамжиж гарсны дараа танд хоёрхон сонголт бий болно. Хайр уу эсвэл айдас уу? Хайрыг сонго. Харин дэггүй зүрх сэтгэлтэй тань дайсагнах айдас гээчийг дахин бүү буцаан ирүүл.
Алиа салбадай жүжигчнийг ийм маягийн илтгэл ярьж байна гэхээр магадгүй сонин санагдаж байгаа байх. Дотоод ертөнц, сэхээрэл гэгээрлийн талаар түүний уншсан олон илтгэлүүд байдаг ба цуврал болгон нийтлэж байх болно.
Алиа салбадай жүжигчнийг ийм маягийн илтгэл ярьж байна гэхээр магадгүй сонин санагдаж байгаа байх. Дотоод ертөнц, сэхээрэл гэгээрлийн талаар түүний уншсан олон илтгэлүүд байдаг ба цуврал болгон нийтлэж байх болно.
No comments :
Post a Comment