Friday, January 16, 2015

"Interstellar" кино үзсэн тэмдэглэл



Хоёр хэмжээст ертөнцийн хүн төрөлхтнүүд бид хайр гэгч зүйлийг өөрсдийн хэмжээсэндээ тааруулж хүлээж авч, ойлгодог. Харин тэр хайр гэгч нь 5 дахь хэмжээсийн, магадгүй түүнээс ч дээш түвшний ертөнцөд бүтээгдсэн байж болох. Тиймээс 2 хэмжээс бүхий бидний тархи тэрхүү өндөр хэмжээсийн зүйлийг бүрэн дүүрэн тайлж ойлгож үл чадна. Тэгэхээр ойлгохгүй зүйлээ бид үгүйсгэх ёстой юу эсвэл зүгээр л итгэх хэрэгтэй юу? Үгүйсгэх хүмүүс ч байгаа, итгэдэг мэдэрдэг хүмүүс ч байгаа. Ямартаа ч дээд хэмжээст ертөнцөөс илгээгдсэн хайр гэдэг зүйлийг бид оюун ухаан, зүрх сэтгэлээрээ хүлээн авчээ. Тэгэхээр бидний оюун ухаан, зүрх сэтгэл маань дээд хэмжээстэй холбогдох суваг байж болох юм.

Мунхаг харанхуйгаасаа болж алан хядлага, дайн дажин, өвчин тахлаас эхлээд байгаль орчиндоо хор хөнөөлтэй амьдарч эх дэлхийгээ сүйрүүлэхэд хүрээд байгаа хүн төрөлхтөн бид өөрөө өөрсдийнхөө дайсан болчихоод байна. Үүнийгээ хэзээ хойно нь ухаарлаа гэхэд алдаагаа засаж эх дэлхийгээ аврахын тулд бидэнд ямар арга байгаа бол? Хүн төрөлхтөнд хайрыг илгээсэн дээд хэмжээсийн ертөнцүүд магадгүй эрт цагаас л бидэнд арга ухааныг ямар нэгэн хэлбэрээр илгээж ирсэн байх. Түүнийг нь оюун ухаан, зүрх сэтгэл болох сувгаараа дамжуулан хүлээн авч ойлгосон хүмүүс ч мэр сэр байдаг байх. Тэр хүмүүс дээд хэмжээсийн ертөнцөөс ирсэн мэдээлэл болоод арга ухааныг дэлхийн хүн төрөлхнийг мунхаг харанхуйгаас сэрээхийн төлөө, дэлхийгээ аврахын төлөө ашиглан ямар нэг зүйлийг хийцгээж байгаа.
Интерстеллар киноны санаа, үйл явдал яг л ингэж илэрхийлэгдсэн юм шиг санагдсан. Нөгөө робот нь 5 дахь хэмжээсэнд хүрч очоод гол дүрийн залууд 5 дахь хэмжээсийн өгөгдлийг дамжуулж байсан тэрхүү үзэгдэл яг энэ санааг тод илтгэж байсан. Магадгүй энэ киноны зохиолч Кристофер Нолан өөрөө дээд хэмжээсээс хүлээн авсан мэдээлэл, мэдлэгээ энэхүү киногоор дамжуулан илэрхийлсэн юм болов уу...


4 comments :

  1. Бүхий л юмс төгс байна гэж энэ орчлон дээр байх биш зарим нэг алдаа дутагдал фантази орсон ч харьцангуйн ерөнхий болон тусгай онолын үндсэн дээр хийгдсэн уг кино нь одон орон, сансар огторгуй болон гэр бүл гэгч зүйлийг хэрхэн чухалчилж авч үзэж буй, цаашлаад эх дэлхийн одоо болон ирээдүйн дүр зургийг уран сайхны аргаар харуулсан байгаа юм. Ноланы тархины хөгжлийг хэр түвшинд явааг харуулсан сайн бүтээл болсон байналээ. Яг энэн дээрх шиг Warm hole, Black hole байдаг бол үнэхээр очиж үзмээр санагдсан :)

    ReplyDelete
  2. Яг ингээсэй л гэж Нолан төлөвлөсөн байхдаа :) Бид 2 биш 3н хэмжээст ертөнцөд амьдардаг биздээ ? Одоо Нибирү гараг-н Ананоукчууд-н талаар тайлбар кино гарахад л хүн төрөлхтөнд хангалттай дохио болох байхдаа :) Шинэ нарны эрин эхлэснээс хойш хүн төрөлхтөний ухамсар сэрж эхэлсээн хэхэ (Уучлаарай миний л бодол :P)

    ReplyDelete
  3. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. 2 хэмжээс үү 3 хэмжээс үү гэдэг их эргэлзээтэй асуудал юм шиг. Бид 3 гэж боддог ч шинжлэх ухаанаар 2 гэж тайлбарлаад байдаг. http://uncyclopedia.wikia.com/wiki/2-Dimensional_universe үүнийг уншаад үзээрэй. Энэ кинон дээр ч бас 3 хэмжээсийг арай өөрөөр харуулаад байсан. Гэхдээ аль нь ч байж магадгүй л юм. Тэгэж байгаад Ананокчуудын талаар нийтлэл оруулна аа. Шинэ эрин эхлээд хүн төрөлхтний ухамсар сэрж эхлэж байгаатай санал нэг шүү :)

    ReplyDelete
  4. 3 3 маргаангүй 3 5н хэмжээсүүдийг хооронд нь 3н хэмжээс зааглаж байдаг. Тэд хоорондоо давхцалд орох үеэр нөгөө яриад байдаг гажилт нь үүсэж бие биеэ мэдэрдэг гэх юмуу даа Одоо ч Дарванизм баяртай унах цаг нь болсон байлгүй дээ

    ReplyDelete