ФИЗИК БОЛОН МЕТАФИЗИК ХООРОНДЫН ХААЛГА УУ?
Тархины голд орших нэгэн учир битүүлэг булчирхай нь бидний энэ Ертөнц дэх физик биеийн болон сүнслэг биеийг холбосон зуучлагч хаалга байж болох юм. Боргоцой булчирхай, билгийн нүд, сүнсний суудал гэх мэтээр нэрлэгддэг энэхүү эрхтнийг 17-р зууны философич Рэнэ Дэркартэс (Rene Descartes) олж илрүүлсэн ба энэ нь бидний дотоод сэтгэлийг физик хэлбэрээр илэрхийлэх тулгуур болдог гэж үзжээ. Боргоцой булчирхай нь сүүлийн хэдэн арван жилийн турш эрдэмтэдийн дунд дахь томоохон маргаантай сэдэв болоод байгаа ба одоо ч хүртэл биологийн үйл ажиллагааг нь бүрэн олж нээхийг хичээцгээж байна. "ДМТ:Сүнсний молекул" номын зохиолч Доктор Рик Страссман (Dr. Rick Strassman) нэлээд жилийг боргоцой булчирхай судлахад зориулсан ба энэхүү булчирхай нь Ди-Метил-Тераптамин гэдэг тархины хүчирхэг химийн нэгдлийг үүсгэх ба энэ үед хүн оюун санааны ер бусын ахуй ойлголтуудыг хүртдэг хэмээх саналыг тэрээр дэвшүүлсэн байна. Өөр өөр олон соёл уламжлалууд гурав дахь нүдний тухай ярьдаг бол орчин үеийн онолууд түүний тайлбаруудыг дэвшүүлдэг. Илүү сонирхолтой баримтууд гэвэл Ромын, Мексикийн, Египтийн, Бабилоны болон Грекийн зэрэг олон соёл иргэншлүүдэд нэгэн зүйл дүрслэгдсэн байдаг нь боргоцой булчирхайг илэрхийлсэн байх магадлалтай. Мөн Католик Сүмэнд хүртэл боргоцой булчирхайн дүрс дүрслэгдсэн байдаг нь хачирхалтай. Ватиканы талбай дээр байдаг баримал нь дэлхийн хамгийн том боргоцой булчирхайны хэлбэртэй хөшөө юм. Тэгэхээр энэ бүхэн ямар утгыг илэрхийлж байна вэ? Өмнөх соёл иргэншлүүдийн боргоцой булчирхайны тухай мэддэг байсан эртний мэдлэг бий болов уу? Цаашилбал, энэ боргоцой булчирхай нь бидний сүнсний хөгжилд ямар үүрэгтэй юм бэ, үүнийг бие махбод судлалын үүднээс нь яаж тайлбарлаж болох вэ?
Боргоцой булчирхайны тухай эртний ойлголтуудын нэг бол МЭӨ 3-р зууны физикч Херофилусын бичмэл дээр чигчий хурууны хумсын чинээ хэмжээтэй од ч юм уу боргоцой шиг хэлбэртэй эрхтэний тухай бичигдсэн байдаг. Дээр хэлсэнчлэн боргоцой булчирхай нь тархины бараг хүндийн төвд нь оршино. Мөн энэ нь тархины бүрэлдэхүүн хэсэг биш бөгөөд тархины судлаар хамгаалагддаггүй байна. "ДМТ: Сүнсний молекул" номон дээр Др. Рик Страссман тархин дотор орших эрхтний талаар ийнхүү бичсэн байна:
"[...] Тархинд орших бусад бүх эрхтнүүд баруун, зүүн гээд хос хэлбэртэй байдаг, харин тархины гүнд ганц л эрхтэн буюу боргоцой булчирхай нь хосоороо бус орших ба 2000 орчим жилийн турш сонирхол татсан хэвээр байгаа юм. Дорнодынхоноос хэн ч үүний ямар үйл ажиллагаатай болох талаар тодорхой санал дэвшүүлээгүй байна."
Боргоцой булчирхай нь тархин дахь мэдрэлийн болон сэтгэл хөдлөлийн төвтэй ойрхон байрлах ба энэ нь сүнслэг ахуй ойлголт яагаад маш их сэтгэл хөдлөл болон мэдрэмж төрүүлдэг болохын учир байж болох юм. 17-р зуунд Рэнэ Дэскартэс бодол үүсгэдэг эх сурвалжийг нь судлаж байсан ба боргоцой булчирхай нь бодол үүсгэгч байж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ.
ГУРАВ ДАХЬ НҮД
Дэвид Уилкокийн Нью Иорк Таймсын шилдэг борлуулалттай "Эх сурвалжийн судалгаа" номон дээр боргоцой булчирхай нь бидний 3 дахь нүд бөгөөд самади болон үхлийн ахуй ойлголтын үзэгдлүүдийг бий болгодог ба зүүд бол энэхүү нотлогоог дэмжиж буй биологийн баримт юм гэсэн санааг дэвшүүлсэн байжээ.
Эрдэмтэд боргоцой булчирхайн доторх нь тэр чигээрээ хар гэж үздэг, тэгвэл тэнд ямар ч гэрэл байдаггүй юм бол яагаад 3 дахь нүдийг гэрлийн эстэй бүтээсэн юм бэ? Биднийг зүүдэлж байхад юм уу дотоод ахуй ойлголтын үед гарч ирдэг үзэгдлүүд нь боргоцой булчирхай доторх гэрлийн эсээс бий болдог хэрэг үү?
СҮНСНИЙ МОЛЕКУЛ
Страссмэн боргоцой булчирхай нь ДМТ (Ди-Метил-Тераптамин) гэдэг нэгэн хүчтэй ахуй ойлголтын молекул үүсгэдэг гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ молекул нь байгалиасаа аяндаа л бий болдог ба өвс ургамал, модны үндсэнд мөн бидний бие махбодод ч бий болдог байна. Энэ ахуй ойлголт нь амьдралаа өөрчилж байгаа болон сүнслэг хүмүүст мөн тамхи татдаг хүмүүст бас үзэгддэг. Боргоцой булчирхай нь бидний сэтгэл санааны байдал болон нойрны мөчлөгт нөлөөлдөг мелатонин, серотонин гэдэг бодисууд ялгаруулдаг ба тэдгээр нь ДМТ бүтэцтэй маш адилхан тул ДМТ бүтэцтэй тамхи болон бусад мансууруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хүний оюун санаанд нөлөөлдөг байна. Бөө болон зөнч хүмүүс онгодоо оруулж, ахуй ойлголтоороо дамжуулан мэдээлэл авахын тулд архи, тамхи хэрэглэдгийн учир энэ байж болох юм. Мөн шүлэгч найрагч хүмүүс тамхи татаж онгодоо хөглөдөг нь олонтаа. Гэвч ДМТ бүтэцтэй мансууруулах бүтээгдэхүүнүүд оюун санааны гэгээрэлд үл хүргэх ба түрхэн зуурын тайтгарал, онгод, ахуй ойлголтыг л бий болгодог. Харин сүнслэг гэгдэх хүмүүс ихэнх нь бясалгагчид байдаг ба бясалгалынхаа явцад ахуй ойлголттой учирч мөн сүнснийхээ түвшинг дээшлүүлж байдаг.
ТҮҮХИЙН ЯВЦ ДАХЬ БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙН ДҮРСЛЭЛ
Нэгэн учир битүүлэг зүйлийн тухай нэмж хэлэх зүйл дээр анхаарлаа хандуулцгаая, дэлхий дахин дахь ариун дагшин урлаг архитектурт боргоцой булчирхайн дүрслэл илэрхийлэгдсэн байдаг. Уилкокийн "Эх сурвалжийн судлагаа" номны бүтэн бүлэг хэсэг дээр боргоцой булчирхайн тухай бичигдсэн ба түүхэнд үлдсэн зүйлээс нь ч дурьдсан байна. Үүний зарим жишээнээс энд дурьдая:
- Хожуу үеийн Ромын Эзэнт гүрэнд Дионисийн нууцлаг шүтээн болох нэгэн гарны баримлын эрхий хуруун дээр нь боргоцойны дүрс дүрслэгдсэн байна.
- Мексикийн бурханы баримал дээр гартаа боргоцой барьсан байна
- Италийн Турино дахь музейд Египтийн бурхан Осирисийн нэгэн эд зүйл дээр Кундалинигийн хоёр могой сүлжилдэн байх ба дээрээ байгаа боргоцой руу ширтэлцсэн байгаа дүрс
- Ассирын далавчтай бурхан Таммуз боргоцой барьсан байна
- Католикийн поп лам боргоцойтой нэгэн зүйлийг гарныхаа байрлалаас дээш өргөж байгаа дүрслэл
- Шагжамуни Буддагийн орой дээрх үс нь боргоцой мэт хэлбэртэй баримал
- Дэлхийн хамгийн том боргоцойны баримал Ватиканы талбай дээр бий
- Тут Хааны алтан шарилийн баганд түүний духан дээрх билгийн нүдэн тушаагаас Кундалини могой гарч ирж буй дүрслэл
- Хиндигийн бүх л эрэгтэй эмэгтэй бурхад хөмсгөн дундаа бинди буюу 3 дахь нүдийг илэрхийлсэн тэмдэгтэйгээр дүрслэгдсэн байдаг
- Мисоамерикийн бурхан Куэзакотлын хөшөө нь боргоцой булчирхай шиг хэлбэртэй ба хүзүүндээ боргоцойгоор хэлхсэн зүүлт зүүсэн байна
Католикийн Сүмд боргоцой булчирхай их дүрслэгдсэн байгаа нь хамгийн хачирхалтай баримтуудын нэг болж байна. Эртний Сүмийн лам эцгүүд Ватиканд асар том боргоцойн хөшөөг байрлуулсан нь түүнийг ямар их чухалчидаг болох нь тодорхой байна. Ватикан нь хүн төрөлхтний физик болон сүнслэг хувьсалд нөлөөлсөн нууцлаг мэдлэгийг хадгалж үлдсэн юм болов уу? Уилкок номон дээрх боргоцой булчирхайн түүхийн тухай ийнхүү тайлбарлан бичжээ:
"Сүнсэнд нэгэн ариун дагшин эрхтэн бий, тэр зүйлээр бүх үнэн харагддаг учраас 10 мянган махан нүднээс илүү үнэ цэнийг хадгалдаг" гэж Плато хэлсэн байдаг.
Масоны (сүнслэг оюуны) эрдэмтэн Мэнли Палмер Хол "Хүний ер бусын түүх" нийтлэл дээр ийнхүү ишилсэн байна: "Хиндичүүд боргоцой булчирхайг 3 дахь нүд буюу Дангмагийн нүд гэж айлддаг. Буддистууд бүхнийг тольдогч нүд, Христианчууд хүн ба диваажин хоёрыг холбодог эрхтэн хэмээн тус тус нэрлэдэг ажээ.
Боргоцой булчирхай нь түүхийн явцад төвлөрч буй гол сэдэв байгаа нь илт агаад гэгээрлийн сүнслэг аялалтай хэрхэн хамааралтай болохыг бүхий л соёлын философичид хэлэлцэж байгаа ажээ. Боргоцой булчирхай нь биднийг диваажин, дээд ертөнцтэй холбож метафизик ахуй ойлголтын үзэгдлүүдийг бий болгодог нь боломжтой зүйл юм. Үүнээс дараагийн асуулт урган гарч ирж байна, яагаад энэ нууцлагдан хадгалагддаг юм бэ? Эртний иргэншлүүдийн мэддэг байсан боргоцой булчирхайны тухай мянга мянганы тэртээх мэдлэгийн нууцыг хадгалж ирсэн "нууц сургууль" байдаг ба тэдгээр нууц нийгэмлэгүүд илүү хүч чадал, хяналтыг атгахын тулд тэрхүү мэдээллүүдийг олон нийтээс нуун далдалдаг байна.
3 ДАХЬ НҮДЭЭ ЦЭВЭРЛЭХ БОЛОН ОЮУНЫ ЧАДАМЖАА ОЛЖ АВАХ
Байгаль орчин хийгээд хооллох хэлбэр нь боргоцой булчирхайнд маань хэрхэн нөлөөлдөг болохыг харцгаая. Хүнд эрдэс болон хортой бодисууд байгаль орчинд тархснаар эцэст нь бидний бие махбодод шингэж улмаар боргоцой булчирхайн оюун хүч чадавхийг маань саармагжуулдаг. Боргоцой булчирхайг эрдэсжүүлдэг гол химийн бодисуудын нэг бол Фтор. Америкийн эрүүл мэндийн байгууллагаас (FDA) фторыг шүд эрдэсжүүлж, цоорохоос сэргийлдэг гэж батласан байдаг. Мөн нийтийн усны системд фтор агуулагддаг тул хүн ам тэрхүү химийн бодисын хэрэглээнээс зайлсхийхэд хүндрэлтэй болоод байгаа юм. Эрдэсжүүлэх үйл явц, фторын бусад хорт бодисын хэрэглээ нь хүн төрөлхтний оюуны жинхэнэ чадамжийг доройтуулах зорилт бүхий бүрэн эрхэт хяналтын үйл ажиллагаа гэж тодорхойлж болохоор байна. Гэсэн ч сүүлийн таван жилд дэлхий дахины хотуудын усны системээс фторыг зайлуулах чамгүй ахиц дэвшлийг бий болгож байгаа билээ. Хүмүүс зөвийг эрэлхийлсэн өөрсдийн жинхэнэ хүч чадлаа эргүүлэн авч эхлэцгээж байгаа нь сайхан хэрэг шүү.
Хүн төрөлхтний эрт дээр үеэс хойш ярьж ирсэн, хайж ирсэн гэгээрэлд хүрэх нууцыг бидний боргоцой булчирхай буюу билгийн нүд агуулдаг байж болохыг бид одоо ойлгож авлаа. Тэгэхээр бид боргоцой булчирхайгаа цэвэр байлгахын тулд фторыг хэрэглээнээсээ хасахаас гадна оюун санаа мансууруулах бүтээгдэхүүн мөн амьтны амь хороосон хүнснээс татгалзах хэрэгтэй. Үүнээс гадна мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид хэрэгтэй мэдээллийг хэрэггүйгээс нь салгах шүүлтүүр сайтай байх шаардлага ч бидэнд тулгарч байна. "Балчиг намаг дахь лянхуа цэцэг шиг ариун бай" хэмээх үг нь ертөнцийн хир буртгаар өөрийгөө нялах хэрэггүй гэсэн утга бүхий аргагүй л онож хэлсэн үг шиг санагдана.
Тайлбар: англиар experience, psychedelia гэдэг нь монголоор ахуй ойлголт гэж орчуулагддаг бөгөөд энэ нь бясалгалын үйл явцад болон оюун санаа трансд шилжсэн үед ихэвчлэн үзэгддэг. Заримдаа үзэгдэл хэлбэрээр илэрч заримдаа дотоодын ойлголт хэлбэрээр илэрнэ. Физик бие болон сүнсэн биеийг маань холбодог боргоцой булчирхайн тусламжтайгаар ахуй ойлголт бий болох ба сүнсэнд маань агуулагдах үнэнийг бидэнд гэрчлэн үзүүлдэг.
Эх сурвалж: http://www.collective-evolution.com

No comments :
Post a Comment