Friday, January 16, 2015

Веган хооллолтоор хөгшрөлтийн үйл явцыг сөрж чадсан 70 настай "бүсгүй"

Аннэт Ларкинс (Annette Larkins) гэгч эмэгтэй 54 настай нөхөртэйгээ явж байхад нь хүмүүс түүнийг охин нь гэж андуурдаг гэнэ. Жигд галбиртай, үрчлээсгүй тольгор арьстай, эрүүл чийрэг, эрч хүчтэй дүр төрх бүхий хатагтай Ларкинс үнэндээ 70 настай.
Тэрээр Флоридагийн Маяами-Дэйд хотод суурьшдаг түүний залуу сайхан төрхийн нууц нь түүхий ургамлан хооллолтой холбоотой ба залуу насных нь эх булаг болсон хоол хүнсээ тэрээр өөрийн хашаандаа тарьж ургуулдаг ажээ.


Тэрээр хэлэхдээ "Миний иддэг зүйлүүд гэвэл жимс, ногоо, үр, самар. Хашаанд маань маш олон соёолсон үр байгаа биз, энэ бүгд бол миний иддэг түүхий хүнс юм." гэжээ. Эрч хүчтэй далан настан маань өмнө нь үргэлж ийм маягаар хооллодоггүй байв. 54 настай нөхөр Амос нь 1960-аад онд махны үйлдвэр ажиллуулж эхлэсэн ба энэ нь эхнэрийг нь цагаан хоолтон болоход нөлөөлсөн байна. 27 жилийн өмнө Аннэт цэвэр ургамлан (веган) хоолтон болсон бол харин одоо бүр чанаж болгодоггүй түүхий (raw) хоолтон болжээ. Хатагтай Ларкинс жимсээрээ шүүс хийж уудаг төдийгүй борооны ус тосож уухаас гадна цэцэрлэгээ усладаг гэнэ.

Түүхий хоол гэдэг нь чанаж болгоогүй, байгалийн шим тэжээлийг тэр чигт нь хадгалсан байдаг учир хүний бие эрүүл чийрэг, хөнгөн байдаг төдийгүй байгалийн эрчим хүчээр цэнэглэгдэж үргэлж эрч хүчтэй байлгадаг юм.

Түүний нөхөр ноён Ларкин эхнэрийнхээ үлгэр жишээг даган дуурайхыг их л хүсдэг аж. Хатагтай Ларкин аспирин ч болтугай уудаггүй атал нөхөр нь чихрийн шижин болон цусны өндөр даралтандаа байнга эм уудаг гэнэ.


Биднийг гудамжаар явж байхад хүмүүс надаас ийм залуухан бүсгүйтэй юу хийж яваан бэ гэж асуудаг хэмээн ноён Ларкинс хуучиллаа.

"Эрүүл мэндэд хүрэх аялал" (Journey to Health) хэмээх хоёр цуврал ном бичээд зогсохгүй шим тэжээллэг хооллолтынхоо тухай DVD-нүүдийг гаргасан тэрээр бусдад үнэхээр эерэг нөлөө үзүүлж чадаж байна. 

Би маш их эрч хүчтэй мөн би өглөө 5:30 цагаас оройтолгүй босож ажлаа хийхэд бэлэн болдог хэмээн тэрээр нэгд нэггүй ярилаа.

Тэр бол үнэхээр гайхалтай хүн, бүр үнэхээр гайхалтай шүү. Тэр бүгдийг өөрөө хийдэг - компьютер угсарч, өмсөх хувцасаа ч өөрөө хийдэг, идэх хоолоо ч өөрөө тарьж ургуулдаг бас гурван орны хэлээр ярьдаг. Энэ бол гайхамшиг хэмээн нөхөр нь дуу алдан ярьж байлаа.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk

1 comment :