Уугуул иргэншлийн эмэгтэй болон эрэгтэй хүмүүс урт болоод тансаг үсээрээ танигддаг билээ. Үсийг хүчээр тайрах нь доромжлолтойгоор ялан дийлэх хэлбэр байсан юм. Тэд үсээ самнаж (бодлоо цэгцлэх), сүлжиж (бодлуудаа нэгтгэх), боож (бодлоо хамгаалах), мөн будах (бодолдоо итгэлтэй байх) үйл нь Үс бол агуу утга учиртай зүйл болохыг билгэджээ. Үсний хэлбэр донж бүр нь өөр өөр оюуны царааг илтгэдэг байв.
Үс нь оюун бодлыг тэлдэг гэдэгт тэд бат итгэдэг аж. Үсний засалт нь голдуу өөр өөр нөхцөл, үйл хэргийг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой байна. Жишээ нь баяр цэнгэл болон уй гашуу, гэрлэсэн ба гэрлээгүй болох, нас болон овгийн байр суурь зэргийг илтгэдэг байна. Энэ бол тань сэтгэл санааны мэдрэмж болоод байр суурийн илэрхийлэл юм.
Үс бол зөвхөн загвар, гоо зүйн ач холбогдолтой биш бөгөөд энэ нь үнэндээ тэдний оюунлаг байдлын илэрхийлэл төдийгүй хүч чадал, зөн билгийн эх үүсвэр нь юм.
Хүний биеийн үс нь байгалиасаа л зохилдлогоотойгоор заяагджээ. Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг ба тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна.
Хөмсөг нь нар болон хөлснөөх хамгаалдаг. Нүүрний үс нь эрүүн дэх сарны төвийг бүрхэж сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Биеийн үс богино байхад толгойн үс маш урт байдаг. Хэрэв энэ зөвхөн дулаан байлгах зориулалттай байсан бол биений үс ч мөн адил урт байх байсан. Харин бид зөвхөн толгойндоо л урт үстэй шүү дээ. Бид л зөвхөн ийм зохион байгуулалттайгаар бүтээгджээ. Үс нь хүний худал хэлж байгааг болон ямар нэг зүйл тохиолдохыг урьдаар мэдрэх зэрэг орчин тойрон дахь нарийн зүйлсийг хүлээж авах антенн нь ч гэгддэг.
Хүний биеийн байгалиас зохицуулсан чадавхи бол биеийн үсийг тордох явдал юм. Хэрэв та толгой дахь үсээ зөнд нь ургуулвал таны биеэс шалтгаалж тодорхой хэмжээ хүртэл ургамагцаа зогсох болно. Магадгүй та үсээ огт тайрдаггүй Сихчүүдийн үсний урт өөр өөр байдгийг анзаарсан байх.
Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухааны үүднээс ч тогтоосон байдаг. Урт үстэй хүн энерги хадгалах чадвартай байдаг бол богино үстэй хүний энерги их үрэгддэг байна.
Библи дээр гардаг Самсон, Дэлила хоёрын түүхийг бодоод үзье лдээ. Дэлила түүний үсийг тайрмагц тэрээр хүч чадлаа алддаг шүү дээ. Өөр нэгэн жишээнээс үзэхэд, Чингис Хаан ялан дийлсэн Хятад хүнийг дарахын тулд үсийг нь тайрч мөн дух руу нь үс унжуулдаг байж. Дух руу унжуулсан үс нь билгийн нүд буюу гурав дахьч нүд болон хурц ухаан, зөн билгийг тагладаг байна.
Үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч юм. Радио долгионы утас тойрог хэлбэртэй байдгийг харж байсан уу? Тиймдээ ч үүнийг индукц гэж нэрлэдэг. Индукц нь соронзон энергийн дамжуулагчийг зэргэлдээх өөр дамжуулагчийн нөлөөнд хүргэдэг. Энэ нь хэрэв дамжуулагчийг ороомог хэлбэртэй болговол дохиолол илүү хүчтэй болно гэсэн үг юм. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь энергийг биед дамжуулдаг байна. Толгой орой дахь үс нь нарны аймгийн энергитэй сувгаар холбогддог төдийгүй Д витаминыг шингээдэг байна.
Эх сурвалж: http://www.spiritscienceandmetaphysics.com
Эх сурвалж: http://www.spiritscienceandmetaphysics.com
Үс надад яг л уут дүүрэн эрвээхэй шиг баригдмал байдлыг үүсгэдэг юм шиг санагддаг. Хэрвээ халзан байвал энэ бүхнийг 1 дор хийх боломжтой бус уу ?
ReplyDeleteУугуул Америкчууд бас манай Монголчууд эрт дээр үеэс урт үстэй байсан нь учир холбогдолтой байсан болов уу. Тэд л орчлон ертөнц, байгаль дэлхийтэй хүмүүний оршихуй хэрхэн шүтэлцдэгийг сайн мэддэг байсан юм шиг. Ялангуяа эмэгтэй хүмүүс, хатад урт үстэй холч ухаантай байсан нь монголчуудын хүчирхэг байдгийн гол хүчин зүйл нь байсан болохоор манж нар зориуд монголчуудын хүчийг мохоох гэж эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэж мунхруулсан гэдэг. Одоо бидний зарим үзэл бодол, ёс заншлуудад манжуудын мунхруулга шингэсэн л байгаа. За тэгээд хүн өөрөө л 3 дахьч нүдээ хөгжүүлж түүгээрээ ухамсраа дээшлүүлж гэгээрч байвал урт үстэй байх халзан байх 2 ялгаагүй биз дээ
ReplyDelete