Showing posts with label Нууцад нэвтрэхүй. Show all posts
Showing posts with label Нууцад нэвтрэхүй. Show all posts

Saturday, January 31, 2015

Бид гэрлээс бүтсэн болохыг биофотоноор батлажээ


Биофотон гэдэг нь бүхий л амьд биесээс ялгардаг нэгэн төрлийн гэрэл юм. Бидний нүд 1000 дахин илүү мэдрэмтгий болж байж харж болохоор хэт ягаан туяаны спектр агуулагддаг байна. Бид өөрсдийн нүдээрээ шууд харж чадахгүй ч технологийн тусламжтайгаар түүнийг харж чадах ба магадгүй бид гайхан цочирдох байх.

Эхэндээ бид биофотоныг бодисын солилцооны идэвхжлийн химийн дайвар бүтээгдэхүүн гэж ойлгодог байсан. Энэ үзэл санаа улам боловсронгуй болж биофотон нь хүний бие болон ухамсарт ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг батласан гайхалтай онолыг бий болгожээ.


Биофотонууд биеийн эсэнд нэвтрэх боломжтой мөн мэдрэлийн системийг ч дамжин өнгөрөх боломжтой. Үүгээр ч барахгүй биофотон нь эсийг энерги дамжуулах болон мэдээлэлтэй холбох үүргийг гүйцэтгэдэг болохыг шинжээчид харуулсан байна. Мөн биофотон нь биднийг дүр зураг төсөөлж харах чадварыг бий болгодог хэмээн дүгнэжээ.

Бид компьютерыг хэрхэн бүтээдгийг бодоод үзэхэд ч энэ онол хэрэгжиж байгааг харна. Бүх компьютерт 0 ба 1 кодыг гэрлээр дамжуулах силикон талст чип байдаг. Яг үүн шиг Гэрэл бидний тархи, мэдрэлийн тогтолцоо төдийгүй ДНК-аар хүртэл мэдээлэл дамжуулдаг болохыг нотлоод байна.



Тиймээ! Бидний ДНК бол биофотоны хүчтэй эх сурвалж ба ДНК нь өөрөө гэрлээр бүтээгдсэн болохыг эрдэмтэд судлажээ. ДНК нь хэт эксимер лазер шиг шинж чанартай бөгөөд биофотоныг маш хүчтэй ялгаруулдаг болохыг анзаарсан байна. Эксимер лазер нь саармаг молекул агуулдаг ба маш өндөр сэтгэл хөдлөлийн түвшинд үүсэхээс гадна хэт ягаан туяаны хэмжээнд гэрэл ялгаруулдаг онцгой лазер юм.


Энэ бүхэн хангалттай догь санагдахгүй л байна уу? Тэгвэл бас нэг зүйл байна. Бид гэрэл ялгаруулдгаас гадна түүнд бодлоороо нөлөөлөх чадвартай болохыг ч мөн эрдэмтэд олж нээсэн байна. Саяхны нэгэн туршилтаар, туршилтанд оролцогчдыг харанхуй өрөөнд байлгаж цацарсан гэрэл төсөөлөхийг хүсчээ. Тэд хүсэлтийг гүйцэтгэж байх үед тэдний биофотоны ялгаруулалтын түвшин огцом нэмэгдэж байв. Энэ нь бидний бодол санаа гэрэлд нөлөөлдөг болохыг харуулж байгаа юм.


Дүгнэж хэлэхэд, Гэрэл бол бидний оршихуйн үндсэн бүрэлдэхүүн. Үйл ажиллагаа нь шууд явагдаж байхын тулд бидний биед чанд гэгч нь кодчилогдсон байна. Шинэ эриний хиппичүүдийн хэлдгээр бүх төрөлтнүүд гэрэлнээс бүтсэн гэдэг нь үнэн ажээ.

                                                                                                                   Таны дотор бурханлаг чанар бий, гэрэл бий. Түүнтэйгээ холбогдож өөрийн мөн чанартай нэгдэн гэгээрэх боломж бий гэж гэгээрсэн багш нарын хэлж айлддаг бүхэн үнэн болохыг судалгаа баримттайгаар нотолсон бас нэг зүйл. Шинжлэх ухаан үнэнээс ингэж их хоцорч байхад бид гэгээрсэн багш нараас суралцаж, дотоодоосоо хайхын оронд тэднийг галзуу солиотой зүйл ярьж байна гэж шүүмжлэн зөвхөн шинжлэх ухааны баримттай зүйлд л нэг юм үнэмших аятай болж ирнэ. Өөрсдийн ийм өрөөсгөл хандлагадаа одоо дүгнэлт хийж, үнэнийг өөрсдөө эрж хайх цаг нь болсон гэж бодож байна.
  
Эх сурвалж: http://thespiritscience.net                                            

Friday, January 30, 2015

Сүнс тань оршиж буй нэгэн эрхтэн таны тархин дотор байдаг уу?


ФИЗИК БОЛОН МЕТАФИЗИК ХООРОНДЫН ХААЛГА УУ?

Тархины голд орших нэгэн учир битүүлэг булчирхай нь бидний энэ Ертөнц дэх физик биеийн болон сүнслэг биеийг холбосон зуучлагч хаалга байж болох юм. Боргоцой булчирхай, билгийн нүд, сүнсний суудал гэх мэтээр нэрлэгддэг энэхүү эрхтнийг 17-р зууны философич Рэнэ Дэркартэс (Rene Descartes) олж илрүүлсэн ба энэ нь бидний дотоод сэтгэлийг физик хэлбэрээр илэрхийлэх тулгуур болдог гэж үзжээ. Боргоцой булчирхай нь сүүлийн хэдэн арван жилийн турш эрдэмтэдийн дунд дахь томоохон маргаантай сэдэв болоод байгаа ба одоо ч хүртэл биологийн үйл ажиллагааг нь бүрэн олж нээхийг хичээцгээж байна. "ДМТ:Сүнсний молекул" номын зохиолч Доктор Рик Страссман (Dr. Rick Strassman) нэлээд жилийг боргоцой булчирхай судлахад зориулсан ба энэхүү булчирхай нь Ди-Метил-Тераптамин гэдэг тархины хүчирхэг химийн нэгдлийг үүсгэх ба энэ үед хүн оюун санааны ер бусын ахуй ойлголтуудыг хүртдэг хэмээх саналыг тэрээр дэвшүүлсэн байна. Өөр өөр олон соёл уламжлалууд гурав дахь нүдний тухай ярьдаг бол орчин үеийн онолууд түүний тайлбаруудыг дэвшүүлдэг. Илүү сонирхолтой баримтууд гэвэл Ромын, Мексикийн, Египтийн, Бабилоны болон Грекийн зэрэг олон соёл иргэншлүүдэд нэгэн зүйл дүрслэгдсэн байдаг нь боргоцой булчирхайг илэрхийлсэн байх магадлалтай. Мөн Католик Сүмэнд хүртэл боргоцой булчирхайн дүрс дүрслэгдсэн байдаг нь хачирхалтай. Ватиканы талбай дээр байдаг баримал нь дэлхийн хамгийн том боргоцой булчирхайны хэлбэртэй хөшөө юм. Тэгэхээр энэ бүхэн ямар утгыг илэрхийлж байна вэ? Өмнөх соёл иргэншлүүдийн боргоцой булчирхайны тухай мэддэг байсан эртний мэдлэг бий болов уу? Цаашилбал, энэ боргоцой булчирхай нь бидний сүнсний хөгжилд ямар үүрэгтэй юм бэ, үүнийг бие махбод судлалын үүднээс нь яаж тайлбарлаж болох вэ?

Боргоцой булчирхайны тухай эртний ойлголтуудын нэг бол МЭӨ 3-р зууны физикч Херофилусын бичмэл дээр чигчий хурууны хумсын чинээ хэмжээтэй од ч юм уу боргоцой шиг хэлбэртэй эрхтэний тухай бичигдсэн байдаг. Дээр хэлсэнчлэн боргоцой булчирхай нь тархины бараг хүндийн төвд нь оршино. Мөн энэ нь тархины бүрэлдэхүүн хэсэг биш бөгөөд тархины судлаар хамгаалагддаггүй байна. "ДМТ: Сүнсний молекул" номон дээр Др. Рик Страссман тархин дотор орших эрхтний талаар ийнхүү бичсэн байна:

"[...] Тархинд орших бусад бүх эрхтнүүд баруун, зүүн гээд хос хэлбэртэй байдаг, харин тархины гүнд  ганц л эрхтэн буюу боргоцой булчирхай нь хосоороо бус орших ба 2000 орчим жилийн турш сонирхол татсан хэвээр байгаа юм. Дорнодынхоноос хэн ч үүний ямар үйл ажиллагаатай болох талаар тодорхой санал дэвшүүлээгүй байна."

Боргоцой булчирхай нь тархин дахь мэдрэлийн болон сэтгэл хөдлөлийн төвтэй ойрхон байрлах ба энэ нь сүнслэг ахуй ойлголт яагаад маш их сэтгэл хөдлөл болон мэдрэмж төрүүлдэг болохын учир байж болох юм. 17-р зуунд Рэнэ Дэскартэс бодол үүсгэдэг эх сурвалжийг нь судлаж байсан ба боргоцой булчирхай нь бодол үүсгэгч байж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ.

ГУРАВ ДАХЬ  НҮД

Дэвид Уилкокийн Нью Иорк Таймсын шилдэг борлуулалттай "Эх сурвалжийн судалгаа" номон дээр боргоцой булчирхай нь бидний 3 дахь нүд бөгөөд самади болон үхлийн ахуй ойлголтын үзэгдлүүдийг бий болгодог ба зүүд бол энэхүү нотлогоог дэмжиж буй биологийн баримт юм гэсэн санааг дэвшүүлсэн байжээ.

Эрдэмтэд боргоцой булчирхайн доторх нь тэр чигээрээ хар гэж үздэг, тэгвэл тэнд ямар ч гэрэл байдаггүй юм бол яагаад 3 дахь нүдийг гэрлийн эстэй бүтээсэн юм бэ? Биднийг зүүдэлж байхад юм уу дотоод ахуй ойлголтын үед гарч ирдэг үзэгдлүүд нь боргоцой булчирхай доторх гэрлийн эсээс бий болдог хэрэг үү?

СҮНСНИЙ МОЛЕКУЛ

Страссмэн боргоцой булчирхай нь ДМТ (Ди-Метил-Тераптамин) гэдэг нэгэн хүчтэй ахуй ойлголтын молекул үүсгэдэг гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ молекул нь байгалиасаа аяндаа л бий болдог ба өвс ургамал, модны үндсэнд мөн бидний бие махбодод ч бий болдог байна. Энэ ахуй ойлголт нь амьдралаа өөрчилж байгаа болон сүнслэг хүмүүст мөн тамхи татдаг хүмүүст бас үзэгддэг. Боргоцой булчирхай нь бидний сэтгэл санааны байдал болон нойрны мөчлөгт нөлөөлдөг мелатонин, серотонин гэдэг бодисууд ялгаруулдаг ба тэдгээр нь ДМТ бүтэцтэй маш адилхан тул ДМТ бүтэцтэй тамхи болон бусад мансууруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хүний оюун санаанд нөлөөлдөг байна. Бөө болон зөнч хүмүүс онгодоо оруулж, ахуй ойлголтоороо дамжуулан мэдээлэл авахын тулд архи, тамхи хэрэглэдгийн учир энэ байж болох юм. Мөн шүлэгч найрагч хүмүүс тамхи татаж онгодоо хөглөдөг нь олонтаа. Гэвч ДМТ бүтэцтэй мансууруулах бүтээгдэхүүнүүд оюун санааны гэгээрэлд үл хүргэх ба түрхэн зуурын тайтгарал, онгод, ахуй ойлголтыг л бий болгодог. Харин сүнслэг гэгдэх хүмүүс ихэнх нь бясалгагчид байдаг ба бясалгалынхаа явцад ахуй ойлголттой учирч мөн сүнснийхээ түвшинг дээшлүүлж байдаг.

ТҮҮХИЙН ЯВЦ ДАХЬ БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙН ДҮРСЛЭЛ

Нэгэн учир битүүлэг зүйлийн тухай нэмж хэлэх зүйл дээр анхаарлаа хандуулцгаая, дэлхий дахин дахь ариун дагшин урлаг архитектурт боргоцой булчирхайн дүрслэл илэрхийлэгдсэн байдаг. Уилкокийн "Эх сурвалжийн судлагаа" номны бүтэн бүлэг хэсэг дээр боргоцой булчирхайн тухай бичигдсэн ба түүхэнд үлдсэн зүйлээс нь ч дурьдсан байна. Үүний зарим жишээнээс энд дурьдая:

- Хожуу үеийн Ромын Эзэнт гүрэнд Дионисийн нууцлаг шүтээн болох нэгэн гарны баримлын эрхий хуруун дээр нь боргоцойны дүрс дүрслэгдсэн байна.
- Мексикийн бурханы баримал дээр гартаа боргоцой барьсан байна
- Италийн Турино дахь музейд Египтийн бурхан Осирисийн нэгэн эд зүйл дээр Кундалинигийн хоёр могой сүлжилдэн байх ба дээрээ байгаа боргоцой руу ширтэлцсэн байгаа дүрс
- Ассирын далавчтай бурхан Таммуз боргоцой барьсан байна
- Католикийн поп лам боргоцойтой нэгэн зүйлийг гарныхаа байрлалаас дээш өргөж байгаа дүрслэл
- Шагжамуни Буддагийн орой дээрх үс нь боргоцой мэт хэлбэртэй баримал
- Дэлхийн хамгийн том боргоцойны баримал Ватиканы талбай дээр бий
- Тут Хааны алтан шарилийн баганд түүний духан дээрх билгийн нүдэн тушаагаас Кундалини могой гарч ирж буй дүрслэл
- Хиндигийн бүх л эрэгтэй эмэгтэй бурхад хөмсгөн дундаа бинди буюу 3 дахь нүдийг илэрхийлсэн тэмдэгтэйгээр дүрслэгдсэн байдаг
- Мисоамерикийн бурхан Куэзакотлын хөшөө нь боргоцой булчирхай шиг хэлбэртэй ба хүзүүндээ боргоцойгоор хэлхсэн зүүлт зүүсэн байна

Католикийн Сүмд боргоцой булчирхай их дүрслэгдсэн байгаа нь хамгийн хачирхалтай баримтуудын нэг болж байна. Эртний Сүмийн лам эцгүүд Ватиканд асар том боргоцойн хөшөөг байрлуулсан нь түүнийг ямар их чухалчидаг болох нь тодорхой байна. Ватикан нь хүн төрөлхтний физик болон сүнслэг хувьсалд нөлөөлсөн нууцлаг мэдлэгийг хадгалж үлдсэн юм болов уу? Уилкок номон дээрх боргоцой булчирхайн түүхийн тухай ийнхүү тайлбарлан бичжээ:

"Сүнсэнд нэгэн ариун дагшин эрхтэн бий, тэр зүйлээр бүх үнэн харагддаг учраас 10 мянган махан нүднээс илүү үнэ цэнийг хадгалдаг" гэж Плато хэлсэн байдаг.

Масоны (сүнслэг оюуны) эрдэмтэн Мэнли Палмер Хол "Хүний ер бусын түүх" нийтлэл дээр ийнхүү ишилсэн байна: "Хиндичүүд боргоцой булчирхайг 3 дахь нүд буюу Дангмагийн нүд гэж айлддаг. Буддистууд бүхнийг тольдогч нүд, Христианчууд хүн ба диваажин хоёрыг холбодог эрхтэн хэмээн тус тус нэрлэдэг ажээ.

Боргоцой булчирхай нь түүхийн явцад төвлөрч буй гол сэдэв байгаа нь илт агаад гэгээрлийн сүнслэг аялалтай хэрхэн хамааралтай болохыг бүхий л соёлын философичид хэлэлцэж байгаа ажээ. Боргоцой булчирхай нь биднийг диваажин, дээд ертөнцтэй холбож метафизик ахуй ойлголтын үзэгдлүүдийг бий болгодог нь боломжтой зүйл юм. Үүнээс дараагийн асуулт урган гарч ирж байна, яагаад энэ нууцлагдан хадгалагддаг юм бэ? Эртний иргэншлүүдийн мэддэг байсан боргоцой булчирхайны тухай мянга мянганы тэртээх мэдлэгийн нууцыг хадгалж ирсэн "нууц сургууль" байдаг ба тэдгээр нууц нийгэмлэгүүд илүү хүч чадал, хяналтыг атгахын тулд тэрхүү мэдээллүүдийг олон нийтээс нуун далдалдаг байна.

















































































3 ДАХЬ НҮДЭЭ ЦЭВЭРЛЭХ БОЛОН ОЮУНЫ ЧАДАМЖАА ОЛЖ АВАХ

Байгаль орчин хийгээд хооллох хэлбэр нь боргоцой булчирхайнд маань хэрхэн нөлөөлдөг болохыг харцгаая. Хүнд эрдэс болон хортой бодисууд байгаль орчинд тархснаар эцэст нь бидний бие махбодод шингэж улмаар боргоцой булчирхайн оюун хүч чадавхийг маань саармагжуулдаг. Боргоцой булчирхайг эрдэсжүүлдэг гол химийн бодисуудын нэг бол Фтор. Америкийн эрүүл мэндийн байгууллагаас (FDA) фторыг шүд эрдэсжүүлж, цоорохоос сэргийлдэг гэж батласан байдаг. Мөн нийтийн усны системд фтор агуулагддаг тул хүн ам тэрхүү химийн бодисын хэрэглээнээс зайлсхийхэд хүндрэлтэй болоод байгаа юм. Эрдэсжүүлэх үйл явц, фторын бусад хорт бодисын хэрэглээ нь хүн төрөлхтний оюуны жинхэнэ чадамжийг доройтуулах зорилт бүхий бүрэн эрхэт хяналтын үйл ажиллагаа гэж тодорхойлж болохоор байна. Гэсэн ч сүүлийн таван жилд дэлхий дахины хотуудын усны системээс фторыг зайлуулах чамгүй ахиц дэвшлийг бий болгож байгаа билээ. Хүмүүс зөвийг эрэлхийлсэн өөрсдийн жинхэнэ хүч чадлаа эргүүлэн авч эхлэцгээж байгаа нь сайхан хэрэг шүү.

Хүн төрөлхтний эрт дээр үеэс хойш ярьж ирсэн, хайж ирсэн гэгээрэлд хүрэх нууцыг бидний боргоцой булчирхай буюу билгийн нүд агуулдаг байж болохыг бид одоо ойлгож авлаа. Тэгэхээр бид боргоцой булчирхайгаа цэвэр байлгахын тулд фторыг хэрэглээнээсээ хасахаас гадна оюун санаа мансууруулах бүтээгдэхүүн мөн амьтны амь хороосон хүнснээс татгалзах хэрэгтэй. Үүнээс гадна мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид хэрэгтэй мэдээллийг хэрэггүйгээс нь салгах шүүлтүүр сайтай байх шаардлага ч бидэнд тулгарч байна. "Балчиг намаг дахь лянхуа цэцэг шиг ариун бай" хэмээх үг нь ертөнцийн хир буртгаар өөрийгөө нялах хэрэггүй гэсэн утга бүхий аргагүй л онож хэлсэн үг шиг санагдана.

Тайлбар:  англиар experience, psychedelia гэдэг нь монголоор ахуй ойлголт гэж орчуулагддаг бөгөөд энэ нь бясалгалын үйл явцад болон оюун санаа трансд шилжсэн үед ихэвчлэн үзэгддэг. Заримдаа үзэгдэл хэлбэрээр илэрч заримдаа дотоодын ойлголт хэлбэрээр илэрнэ. Физик бие болон сүнсэн биеийг маань холбодог боргоцой булчирхайн тусламжтайгаар ахуй ойлголт бий болох ба сүнсэнд маань агуулагдах үнэнийг бидэнд гэрчлэн үзүүлдэг.



Эх сурвалж: http://www.collective-evolution.com





Tuesday, January 13, 2015

Уугуул хүмүүс яагаад урт үстэй байсан болон урт үсний оюунлаг хүч

Уугуул иргэншлийн эмэгтэй болон эрэгтэй хүмүүс урт болоод тансаг үсээрээ танигддаг билээ. Үсийг хүчээр тайрах нь доромжлолтойгоор ялан дийлэх хэлбэр байсан юм. Тэд үсээ самнаж (бодлоо цэгцлэх), сүлжиж (бодлуудаа нэгтгэх), боож (бодлоо хамгаалах), мөн будах (бодолдоо итгэлтэй байх) үйл нь Үс бол агуу утга учиртай зүйл болохыг билгэджээ. Үсний хэлбэр донж бүр нь өөр өөр оюуны царааг илтгэдэг байв.

Үс нь оюун бодлыг тэлдэг гэдэгт тэд бат итгэдэг аж. Үсний засалт нь голдуу өөр өөр нөхцөл, үйл хэргийг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой байна. Жишээ нь баяр цэнгэл болон уй гашуу, гэрлэсэн ба гэрлээгүй болох, нас болон овгийн байр суурь зэргийг илтгэдэг байна. Энэ бол тань сэтгэл санааны мэдрэмж болоод байр суурийн илэрхийлэл юм.

Үс бол зөвхөн загвар, гоо зүйн ач холбогдолтой биш бөгөөд энэ нь үнэндээ тэдний оюунлаг байдлын илэрхийлэл төдийгүй хүч чадал, зөн билгийн эх үүсвэр нь юм.

Хүний биеийн үс нь байгалиасаа л зохилдлогоотойгоор заяагджээ. Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг ба тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна.

Хөмсөг нь нар болон хөлснөөх хамгаалдаг. Нүүрний үс нь эрүүн дэх сарны төвийг бүрхэж сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Биеийн үс богино байхад толгойн үс маш урт байдаг. Хэрэв энэ зөвхөн дулаан байлгах зориулалттай байсан бол биений үс ч мөн адил урт байх байсан. Харин бид зөвхөн толгойндоо л урт үстэй шүү дээ. Бид л зөвхөн ийм зохион байгуулалттайгаар бүтээгджээ. Үс нь хүний худал хэлж байгааг болон ямар нэг зүйл тохиолдохыг урьдаар мэдрэх зэрэг орчин тойрон дахь нарийн зүйлсийг хүлээж авах антенн нь ч гэгддэг.

Хүний биеийн байгалиас зохицуулсан чадавхи бол биеийн үсийг тордох явдал юм. Хэрэв та толгой дахь үсээ зөнд нь ургуулвал таны биеэс шалтгаалж тодорхой хэмжээ хүртэл ургамагцаа зогсох болно. Магадгүй та үсээ огт тайрдаггүй Сихчүүдийн үсний урт өөр өөр байдгийг анзаарсан байх.

Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухааны үүднээс ч тогтоосон байдаг. Урт үстэй хүн энерги хадгалах чадвартай байдаг бол богино үстэй хүний энерги их үрэгддэг байна.

Библи дээр гардаг Самсон, Дэлила хоёрын түүхийг бодоод үзье лдээ. Дэлила түүний үсийг тайрмагц тэрээр хүч чадлаа алддаг шүү дээ. Өөр нэгэн жишээнээс үзэхэд, Чингис Хаан ялан дийлсэн Хятад хүнийг дарахын тулд үсийг нь тайрч мөн дух руу нь үс унжуулдаг байж. Дух руу унжуулсан үс нь билгийн нүд буюу гурав дахьч нүд болон хурц ухаан, зөн билгийг тагладаг байна.

Үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч юм. Радио долгионы утас тойрог хэлбэртэй байдгийг харж байсан уу? Тиймдээ ч үүнийг индукц гэж нэрлэдэг. Индукц нь соронзон энергийн дамжуулагчийг зэргэлдээх өөр дамжуулагчийн нөлөөнд хүргэдэг. Энэ нь хэрэв дамжуулагчийг ороомог хэлбэртэй болговол дохиолол илүү хүчтэй болно гэсэн үг юм. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь энергийг биед дамжуулдаг байна. Толгой орой дахь үс нь нарны аймгийн энергитэй сувгаар холбогддог төдийгүй Д витаминыг шингээдэг байна.

Эх сурвалж: http://www.spiritscienceandmetaphysics.com