Showing posts with label Дуулгахуй - Сонин хачин. Show all posts
Showing posts with label Дуулгахуй - Сонин хачин. Show all posts

Monday, January 26, 2015

Өнгөрсөн амьдралаа санадаг 3 настай хүү амийг нь хөнөөсөн хүн болон биеийнхээ цогцос байгаа газрыг мэдэж байжээ


2014 оны эхээр Сири болон Израйлтай хиллэдэг Голан Хэйтсийн бүс нутагт нэгэн 3 настай хүү өмнөх амьдралдаа сүхээр цавчуулж амиа алдсан тухайгаа ярьжээ. За тийм байж, тэгээд юу гэж? Хүүхдүүд үргэлж л анхаарал татах гэж, найзуудтайгаа тоглоом шоглоом хийж янз бүрийн зүйл ярьдаг шүү дээ. Гэвч үүнд нэг жигтэй зүйл байгаа юм.

Үүгээр зогсохгүй тэр хүү тосгоны ахлагчдад өөрийн хөнөөгдсөн цогцос булшлагдсан газрыг үзүүлсэн ба тэндээс яах аргагүй хүний арга яс олджээ. Тэр мөн гэмт хэрэгтний зэвсгээ нуусан газрыг зааж өгсөн ба ухаж үзтэл тэндээс үнэхээр сүх гарч ирсэн байна.

Германы эмч Труц Хардо "Өмнө амьдарч байгаад өнөөдөр дахин төрсөн хүүхдүүд" нэртэй өнгөрсөн амьдралаа санадаг хүүхдүүдийн баталгаатай түүхүүдийг бичсэн номон дээрээ энэ хүүгийн түүхийг ч бас бичсэн байв. 1960 онд Израйлын засгийн газрын үйл ажиллагааны хэсэг болох Газагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлж байснаар нь сайн мэдэх доктор Эли Лаш тэр хүүгийн түүхийг гэрчилсэн юм. Тэр хүүгийн ярианд түүний яаж ч мэдэх боломжгүй мэдээллүүд агуулагдаж байсан ба дараа нь энэ бүхэн үнэн болох нь гэрчлэгдсэн байна.

Энэ хүү толгойн дээрээ улаан өнгийн урт тэмдэгтэй төрсөн байжээ. Хүү сайн ярьж чаддаг болоод гэр бүлийнхэндээ энэ тухай ярихдаа өмнөх амьдралдаа сүхээр цохиулж үхсэн гэж ярьсан байна.

Хүү тосгонд ирснийхээ дараа тосгоны бүхий л зүйлийг нэгд нэггүй санах боломжтой болсон ба өмнөх амьдралдаа хэн гэдэг хүн байснаа ч санасан юм. Тосгоны оршин суугчид хэлэхдээ хүүгийн өмнөх төрөл байсан гэгч тэр эрэгтэй 4 жилийн өмнө ор сураггүй алга болсон гэжээ. Түүний гэр бүлийнхэн болон найзууд нь түүнийг таньж мэдэхгүй газар төөрөөд ямар нэгэн зүйл болсон байх гэж бодоцгоож байж.

Энд бас маш сонирхолтой зүйл бий. Хүү алуурчны бүтэн нэрийг хүртэл мэдэж байсан ба тэр хүнтэй нүүр тулгаран уулзалджээ. Гэмт хэрэгтэн хараахан гэмээ хүлээгээгүй ч царай нь хувхай цайж гэнэ. Ингэж хүү цогцсыг хаана булшилсан болохыг түүгээр хэлүүлж болно хэмээн тосгоны ахлагчдад хэлсэн байна. Тэр газар нь хүүгийн толгой дахь тэмдэг байгаа шиг толгой нь шархадсан хүний араг яс олджээ. Мөн ойролцоо газраас нь гэмт хэрэгтний ашигласан зэвсгийг ч олсон байна.

Эдгээр нотолгоонуудтай тулгарсны дараа гэмт хэрэгтэн гэмээ хүлээн зөвшөөрчээ. Доктор Лаш энэхүү түүхийн бүх үйл явдал болон нотолгоонуудыг тайлагнан харуулжээ.

Хүүхдүүд 3 насандаа элдэв ойлгомжгүй юм ярьж эхлэдэг нь тэдний өнгөрсөн амьдралтай холбоотой. Хүн бага насандаа ухаан санаа нь сэргэг байдаг ба эцэг эхдээ загнуулсаар оюун санаа нь хязгаарлагдаж эхлэдэг. Мөн нийгмийн хэлбэрт баригдсан хязгаарлагдмал тогтолцоо ч хүүхдийг томрох тутам улам баригдмал болгож өсөгөдөг.

Эх сурвалж: http://thespiritscience.net

Фэйсбүүк хуудастай нь нэгдээрэй The Spirit Science

Saturday, January 17, 2015

Дэлхийн анхны зүрхгүй хүнтэй танилц. Зүрхний цохилтгүйгээр амьдарч чадсан хүн


2011 оны 3-р сард 55 настай Грэйг Люс (Graig Lewis) гэгч зүрхний асуудлаар амьдрал нь дээсэн дөрөөн дээр байсан эрэгтэйг "амидилойз" гэсэн оношоор Техасын Зүрхний Институт хүлээн авчээ. Энэ нь дотор эрхтнүүдийг наалдамхай уургаар бөглөж улмаар зүрх, бөөр, элэгний эмгэг үүсгэдэг өвчин юм. Яаралтай мэс засал хийлгэхгүй бол Люс өнөө маргаашгүй үхэж мэдэхээр байлаа.

Аз болж Институтээс доктор Билли Кон, Буд Фрэйзэр нар зүрхний цохилтгүйгээр цусыг биенд эргэлдүүлэх төхөөрөмж авчирсан байна. Тэд ноён Люсын зүрхийг авч оронд нь тэрхүү төхөөрөмжийг суурилуулсан ба улмаар түүний бие нь илүү дээрдсэн талаар эмч нартаа хэлжээ.

Доктор Кон бол ахмад настай мэс засалч бөгөөд зүрх эмчлэх болон орлуулах технологийг хөгжүүлэхэд амьдралынхаа ихэнх хэсгийг зориулсан судлаач мөн зохион бүтээгч билээ. Түүний бүтээсэн хамгийн цохон дурьдууштай төхөөрөмж бол зүүн ховдлыг дэмжих төхөөрөмж (LVAD) юм.

Кон доктор Буд Фрэйзэртэй LVAD төхөөрөмжөөр зүрхний зүүн болон баруун ховдлыг дахин бий болгох шинэ нээлт дээр хамтарч ажиллаж байна.

Дээр дурьдсанчлан Грэйг Люс энэ технологийг хүртсэн анхны хүн болсон юм. Төхөөрөмжийн үйл ажиллагаа 48 цагаас бага хугацаанд болж дууссан ба маш амжилттай болжээ. Түүний бөөр болон элгэнд нь харамсалтай нь аз дайрсангүй, хэдэн сарын дараа гэр бүлийнх нь хүмүүс төхөөрөмжийг салгахыг эмч нараас хүссэн юм.

"Цохилохоо больсон зүрх" хэмээх энэ бичлэгийг та бүхэн үзнэ үү. Энэ бол хоёр докторын маань үхэж буй зүрхийг төхөөрөмжөөр орлуулж буй үйл явцын бодит түүх юм.



Friday, January 16, 2015

Веган хооллолтоор хөгшрөлтийн үйл явцыг сөрж чадсан 70 настай "бүсгүй"

Аннэт Ларкинс (Annette Larkins) гэгч эмэгтэй 54 настай нөхөртэйгээ явж байхад нь хүмүүс түүнийг охин нь гэж андуурдаг гэнэ. Жигд галбиртай, үрчлээсгүй тольгор арьстай, эрүүл чийрэг, эрч хүчтэй дүр төрх бүхий хатагтай Ларкинс үнэндээ 70 настай.
Тэрээр Флоридагийн Маяами-Дэйд хотод суурьшдаг түүний залуу сайхан төрхийн нууц нь түүхий ургамлан хооллолтой холбоотой ба залуу насных нь эх булаг болсон хоол хүнсээ тэрээр өөрийн хашаандаа тарьж ургуулдаг ажээ.


Тэрээр хэлэхдээ "Миний иддэг зүйлүүд гэвэл жимс, ногоо, үр, самар. Хашаанд маань маш олон соёолсон үр байгаа биз, энэ бүгд бол миний иддэг түүхий хүнс юм." гэжээ. Эрч хүчтэй далан настан маань өмнө нь үргэлж ийм маягаар хооллодоггүй байв. 54 настай нөхөр Амос нь 1960-аад онд махны үйлдвэр ажиллуулж эхлэсэн ба энэ нь эхнэрийг нь цагаан хоолтон болоход нөлөөлсөн байна. 27 жилийн өмнө Аннэт цэвэр ургамлан (веган) хоолтон болсон бол харин одоо бүр чанаж болгодоггүй түүхий (raw) хоолтон болжээ. Хатагтай Ларкинс жимсээрээ шүүс хийж уудаг төдийгүй борооны ус тосож уухаас гадна цэцэрлэгээ усладаг гэнэ.

Түүхий хоол гэдэг нь чанаж болгоогүй, байгалийн шим тэжээлийг тэр чигт нь хадгалсан байдаг учир хүний бие эрүүл чийрэг, хөнгөн байдаг төдийгүй байгалийн эрчим хүчээр цэнэглэгдэж үргэлж эрч хүчтэй байлгадаг юм.

Түүний нөхөр ноён Ларкин эхнэрийнхээ үлгэр жишээг даган дуурайхыг их л хүсдэг аж. Хатагтай Ларкин аспирин ч болтугай уудаггүй атал нөхөр нь чихрийн шижин болон цусны өндөр даралтандаа байнга эм уудаг гэнэ.


Биднийг гудамжаар явж байхад хүмүүс надаас ийм залуухан бүсгүйтэй юу хийж яваан бэ гэж асуудаг хэмээн ноён Ларкинс хуучиллаа.

"Эрүүл мэндэд хүрэх аялал" (Journey to Health) хэмээх хоёр цуврал ном бичээд зогсохгүй шим тэжээллэг хооллолтынхоо тухай DVD-нүүдийг гаргасан тэрээр бусдад үнэхээр эерэг нөлөө үзүүлж чадаж байна. 

Би маш их эрч хүчтэй мөн би өглөө 5:30 цагаас оройтолгүй босож ажлаа хийхэд бэлэн болдог хэмээн тэрээр нэгд нэггүй ярилаа.

Тэр бол үнэхээр гайхалтай хүн, бүр үнэхээр гайхалтай шүү. Тэр бүгдийг өөрөө хийдэг - компьютер угсарч, өмсөх хувцасаа ч өөрөө хийдэг, идэх хоолоо ч өөрөө тарьж ургуулдаг бас гурван орны хэлээр ярьдаг. Энэ бол гайхамшиг хэмээн нөхөр нь дуу алдан ярьж байлаа.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk

Хятадад болсон махны дуулианы дараагаар Мак Доналдсын 3 дахь улирлын ашиг 30% буурчээ

Мак Доналдс болон бусад түргэн хоолны газруудад зориудаар хугацаа нь дууссан мах нийлүүлдэг байсныг хятадын мэргэжилтнүүд илрүүлснээс хойш Мак Доналдсын жилийн 3 дахь улирлын ашиг 30 хувиар буурсан болохыг тус компани өөрөө мэдэгдлээ.

"Нийт хэмжээний хувьд, бид хүсэн хүлээж байсан үр ашгаас маш доогуур байна." хэмээн хувьцаа эзэмшигч Дон Томпсон мэдээнд дурьджээ. 7-9 сарын хугацааны үр дүн өмнөх жилийнхтэй харьцуулахад "даацтай уналт" болсныг илтгэж байна. Энэ нь Америкийн зах зээл дэх маш доогуур үзүүлэлт төдийгүй Ази болон Европ дахинд төдийлөн тохиодоггүй "ховор үйл явдал" боллоо хэмээжээ.

Долдугаар сарын сүүлээр Шанхай Хуши (Shanghai Husi) нийлүүлэгч компаний ажилчид Мак Доналдс-д борлуулдаг МакНаггэт (McNugget) зэрэг бүтээгдэхүүнүүдийг шалан дээрээс авч хянагдаж дуустал нь боловсруулах машин руу хийж байсныг шинжээчид олж мэджээ. Шанхайн мэдээний Драгон телевиз Шанхай Хуши компань нь махнуудынхаа үйлдвэрлэсэн он сарыг өөрчилж олон улсын сүлжээ ресторанууд руу нийлүүлдэг болохыг илчилсний дараагаар МакДоналдс хятад ресторануудаас авсан махаа буцаан таталт хийлгэж, нийлүүлэгчээсээ хассан байна.

Үйлчлүүлэгчид, сэтгүүлчид, хүнс үйлдвэрлэлийн бүлгэмүүд сүлжээ ресторануудын махны чанарын талаар эртнээс асуусаар ирсэн. 2011 онд МакДоналдс гамбургертээ шивтэртэй үхрийн мах ашиглахаа больсон. 2012 онд тэд мөн бургертээ үхрийн ясгүй махны өөдсүүд ашиглахаа больсон, алдарт тогооч Жэми Оливерын (Jamie Oliver) нялцгар ягаан шавар шиг юмыг махан бүтээгдэхүүндээ хэрэглэхээ больжээ.

Ясгүй өөдөс мах нь Нэгдсэн Вант Улсад хүний хэрэгцээнд хориглосон бөгөөд энэ нь шулж үлдээсэн хаягдал ба үүнийг голдуу нохой, тахианд өгдөг.


Амь амьдралыг чухал гэж эрхэмлэдэг хүний хувьд эрүүл мэнд гэгч нь хамгаас чухал эрхэм зүйл билээ. Бусад амьтны амь амьдралыг үгүй хийн байж эрүүл бус аргаар бэлтгэсэн хоол хүнсийг бид ходоод руугаа чулуудаж өөрийгөө хохироогоод яах вэ. Хүний биед орж шингэх хүнс маш эрүүл байх ёстой төдийгүй түүнийг бэлтгэж байгаа сэтгэл нь ч мөнгөний шуналаар биш хайрын сэтгэлээр хийгдэж байх ёстой гэж боддог.

Эх сурвалж: http://www.ibtimes.com