Monday, January 26, 2015

Өнгөрсөн амьдралаа санадаг 3 настай хүү амийг нь хөнөөсөн хүн болон биеийнхээ цогцос байгаа газрыг мэдэж байжээ


2014 оны эхээр Сири болон Израйлтай хиллэдэг Голан Хэйтсийн бүс нутагт нэгэн 3 настай хүү өмнөх амьдралдаа сүхээр цавчуулж амиа алдсан тухайгаа ярьжээ. За тийм байж, тэгээд юу гэж? Хүүхдүүд үргэлж л анхаарал татах гэж, найзуудтайгаа тоглоом шоглоом хийж янз бүрийн зүйл ярьдаг шүү дээ. Гэвч үүнд нэг жигтэй зүйл байгаа юм.

Үүгээр зогсохгүй тэр хүү тосгоны ахлагчдад өөрийн хөнөөгдсөн цогцос булшлагдсан газрыг үзүүлсэн ба тэндээс яах аргагүй хүний арга яс олджээ. Тэр мөн гэмт хэрэгтний зэвсгээ нуусан газрыг зааж өгсөн ба ухаж үзтэл тэндээс үнэхээр сүх гарч ирсэн байна.

Германы эмч Труц Хардо "Өмнө амьдарч байгаад өнөөдөр дахин төрсөн хүүхдүүд" нэртэй өнгөрсөн амьдралаа санадаг хүүхдүүдийн баталгаатай түүхүүдийг бичсэн номон дээрээ энэ хүүгийн түүхийг ч бас бичсэн байв. 1960 онд Израйлын засгийн газрын үйл ажиллагааны хэсэг болох Газагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлж байснаар нь сайн мэдэх доктор Эли Лаш тэр хүүгийн түүхийг гэрчилсэн юм. Тэр хүүгийн ярианд түүний яаж ч мэдэх боломжгүй мэдээллүүд агуулагдаж байсан ба дараа нь энэ бүхэн үнэн болох нь гэрчлэгдсэн байна.

Энэ хүү толгойн дээрээ улаан өнгийн урт тэмдэгтэй төрсөн байжээ. Хүү сайн ярьж чаддаг болоод гэр бүлийнхэндээ энэ тухай ярихдаа өмнөх амьдралдаа сүхээр цохиулж үхсэн гэж ярьсан байна.

Хүү тосгонд ирснийхээ дараа тосгоны бүхий л зүйлийг нэгд нэггүй санах боломжтой болсон ба өмнөх амьдралдаа хэн гэдэг хүн байснаа ч санасан юм. Тосгоны оршин суугчид хэлэхдээ хүүгийн өмнөх төрөл байсан гэгч тэр эрэгтэй 4 жилийн өмнө ор сураггүй алга болсон гэжээ. Түүний гэр бүлийнхэн болон найзууд нь түүнийг таньж мэдэхгүй газар төөрөөд ямар нэгэн зүйл болсон байх гэж бодоцгоож байж.

Энд бас маш сонирхолтой зүйл бий. Хүү алуурчны бүтэн нэрийг хүртэл мэдэж байсан ба тэр хүнтэй нүүр тулгаран уулзалджээ. Гэмт хэрэгтэн хараахан гэмээ хүлээгээгүй ч царай нь хувхай цайж гэнэ. Ингэж хүү цогцсыг хаана булшилсан болохыг түүгээр хэлүүлж болно хэмээн тосгоны ахлагчдад хэлсэн байна. Тэр газар нь хүүгийн толгой дахь тэмдэг байгаа шиг толгой нь шархадсан хүний араг яс олджээ. Мөн ойролцоо газраас нь гэмт хэрэгтний ашигласан зэвсгийг ч олсон байна.

Эдгээр нотолгоонуудтай тулгарсны дараа гэмт хэрэгтэн гэмээ хүлээн зөвшөөрчээ. Доктор Лаш энэхүү түүхийн бүх үйл явдал болон нотолгоонуудыг тайлагнан харуулжээ.

Хүүхдүүд 3 насандаа элдэв ойлгомжгүй юм ярьж эхлэдэг нь тэдний өнгөрсөн амьдралтай холбоотой. Хүн бага насандаа ухаан санаа нь сэргэг байдаг ба эцэг эхдээ загнуулсаар оюун санаа нь хязгаарлагдаж эхлэдэг. Мөн нийгмийн хэлбэрт баригдсан хязгаарлагдмал тогтолцоо ч хүүхдийг томрох тутам улам баригдмал болгож өсөгөдөг.

Эх сурвалж: http://thespiritscience.net

Фэйсбүүк хуудастай нь нэгдээрэй The Spirit Science

No comments :

Post a Comment