Monday, January 19, 2015

Метафизикийн зургаан хууль амьдралд нөлөөлөхүй


Ирээдүйн дэвжилт болон хөгжин цэцэглэлтийн хөдлөшгүй зарчим бүхий физик түвшнээс хэтийдсэн метафизикийн зургаан зарчмыг танилцуулж байна.

1. Хүний таталцлын метафизик хууль нь хүн бүр бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл болон хэлбэлзлийг цацруулдаг хүчтэй энергийн эх үүсвэр болохыг тогтоодог.

Энерги гэдэг нь арга-билиг гэсэн дорнын ухааны ойлголт юм. Бидний бодлоос ямар энерги цацрахаас хамаарч тэр түвшний хүмүүс болон тохиолдлуудыг амьдралдаа татаж байдаг. Эерэг ч бай сөрөг ч бай өөрөөс тань цацрах энергинд аливаа зүйлс татагддаг. Адил төстэй бодолтой хүмүүс нэгдэн бүлэг болцгоодог шүү дээ. Дотны найзуудын чинь бодол чинийхтэй хамгийн адилхан байдаг. Энэ метафизикийн хуулийн дагуу л тэд бүхэн чиний дотно найзууд болж байгаа хэрэг. Мөн гэрлэн биеэр нь сайн хүнийг таньж болдог байна. Тэд найз нөхдийг амархан татах чадвартай. Хүмүүс зөн мэдрэмжээрээ л тэдэнд итгэдэг.

Идэж байгаа зүйл чинь чамайг илэрхийлнэ, мөн юу бодно тэр зүйл чинь бий болдог

Идэж байгаа зүйл чинь чамайг илэрхийлнэ гэдэг үгийг сүүлийн жилүүдэд олонтаа сонсож байсан байх. Энэ бол үнэн, харин юу бодно тэр зүйл чинь бий болдог гэдгийг мэдэх үү? Хүн юу бодно яг түүнийгээ өөртөө татаж байдаг.

Таталцлын метафизик хуулийн дагуу мэдээж та гаднаа эерэг болон өөдрөг байж амьдралдаа хөгжил дэвшил татахыг хүсэх байх. Энэ зөвхөн "эерэг бодол"-оор хязгаарлагдахгүй боловч эерэг бодолтой байна гэдэг сайн зүйл. Сайн сайхны төсөөлөл нь оюун санаандаа дүр зургийг бүтээж улмаар биеллээ олох үйл явц юм. Эдгээр дүр зургууд нь эхэндээ горьдлого төдий байдаг ч маш хурдан найдлага болж хувирдаг ба эцэст нь биеллээ олдог. Чи өдөр бүрийн амьдралаа бүтээдэг шиг ирээдүйгээ ч бас бүтээж байгаа.

2. Бие даасан байдлын метафизик хууль бол хувийн хариуцлагатай холбоотой хариу үйлдэл юм. Энэ нь өөр хэн ч биш зөвхөн чи л "өөрөө" хувь тавилангаа шийднэ гэсэн үг. Бие даасан байдал нь амьдралд чинь тохиолдох хэцүү бэрхийг даван туулах хүч чадлыг өгч байгаа мэт мэдрэгддэг. Чи хийж байгаа зүйлдээ өөрөө эзэн нь болж мөн гарах үр дүнд нь ч хариуцлага хүлээнэ. Чи өөрөө маш хүчтэй бөгөөд шийдэмгий байх шаардлагатай. Бие даасан байдал чинь чамайг үргэлж амжилтанд дагуулна.

3. Үргэлжлэн хөгжихүйн метафизик нь оюун санааны хөгжлөө зогсоовол амжилттай байж чадахгүй болохыг илтгэдэг. Хувийн хөгжил болон мэргэжлийн боловсролоо дээшлүүлэх нь чиний эцэс төгсгөлгүй эрэлт байх ёстой. Амжилт, хөгжил дэвшилдээ үргэлжлүүлэн сэтгэл хангалуун байхын тулд үргэлж суралцаж тэмцэх шаардлагатай. Үргэлжлэн хөгжихүйн метафизик бол амжилтыг эрэлхийлэгч хүмүүст зориулагдсан шалгарсан арга юм. Санаж ав, өсөж хөгжихөө зогсоовол чи боловсорч дуусна. Боловсорч дууссанаар өмхөрч ялзарч эхлэнэ. Хэрэв чи тогтмол шинийг уншиж судлахгүй бол тархи чинь хатаж гундах болно. Ихийг хүртэхийн тулд ихийг судла.

4. Өөртөө зааварчлах метафизик нь үндсэндээ өөрийгөө болон ажлаа хамгийн сайхнаар мэдэрч аз жаргалтай байхыг илтгэх ба хувийн амьдрал болоод ажил мэргэжлийнхээ зааварчилгааг өөрөө тогтоодог. Чи өөрийгөө илэрхийлэх чадвартай байх ёстой, үгүй бол чи зүгээр л баяр баясалгүй робот болж хувирна. Хэрэв чи өөрийн хяналтанд бус нөхцөл байдлууд болон бусад хүмүүсийн хяналтанд байгаа мэт санагдвал үнэхээр баяр баясалгүй байгаагаа олж мэдэх болно. Хүмүүс боломжгүй мөртлөө л ажил дээрээ өөрөө өөртөө зааварчилгаатай байхыг хүсдэг.

Энэ хууль нь хэдэн арван жилийн өмнө аж үйлдвэр АНУ-н эдийн засгийг ноёлж байх хугацаанд бий болжээ. Ажилчдадаа машин мэт л хандаж үйл ажиллагааг өөрчлөх өчүүхэн ч эрх олгодоггүй байв. Харамсалтай нь одоо ч махны үйлдвэр, дамжлагатай үйлдвэрлэл болон доогуур түвшний ажлуудад энэ хандлага нь давамгайлж байна. Дамжлагатай үйлдвэрлэлийн ажилчдад ажлаа хянах багахан эрх байдаг ч тэд ерөнхийдөө сэтгэл зовсон, сэтгэл ханамжгүй байдлыг мэдэрдэг. Нарийн бичээчид өдөр бүр утга учиргүй бичиг цаастай зууралдаж амьсгаа давхцал болон хүнлэг бус байдлыг мэдэрдэг. Энэ хуулийн эерэг тал нь Сатурн зэрэг компаниудаар дахин бий болж ажилчид нь ямар нэг буруу зүйлтэй учирвал түүнийг зогсоож, түлхэн зайлуулах боломжтой болохыг тус компаниуд зарласан байна. Тэдний хувьд энэ бол маш том зөвшилцөл юм.

Хувийн амьдралд ч бас энэ хууль чухал байдаг. Өсвөр насныхан ч гэсэн эцэг эхийнхээ шууд удирдлаган дор байх дургүй. Мөн эмэгтэйчүүд юм болгон дээр нөхөртөө захирагдах дургүй. Хүн бүр өөрөө өөрсдийн амьдралаа удирдахыг хүсдэг. "Хэн миний хяналт удирдлаганд байх юм бэ?" гэж та өөрөөсөө асууж магадгүй. Баяр жаргалтай амьдралын төлөө үүний хариулт бол зөвхөн "чи".

5. Хамгийн амжилттай хүмүүс эерэг сонголтын метафизик хуулиар амьдардаг. Эдгээр хүмүүс харахад жижиг ч эцсийг дүндээ чухал хэдэн зуун сонголт өдөр тутам гарч ирдэг ба сонголт бүрийн цаана үр дагавар байдаг гэдгийг ухамсарладаг. Хийсэн бүх зүйл нь шалтгаан үр дагавартай байдгийг ойлгодог. Одоо байгаа бүхэн бол өнгөрсөнд хийж байсан сонголтуудын үр дүн юм.

Амжилттай хүмүүс аливаад маш бодолтой няхуур ханддаг, учир нь тэдний сонголт бүхэн ирээдүйг нь бүтээдэг гэдэгт тэд итгэдэг. Тэд алсын хараатай төлөвлөж, урьдаас тооцоолсон зорилгуудынхаа дагуу ажилладаг идэвх чармайлттай байхыг эрмэлздэг. Тэд өдөр тутам ямар ч зүйлийг шалтгаан үр дагаврын логик зарчмын дагуу гүйцэтгэдэг. Маш бодолтой тэдгээр хүмүүс амьдралынхаа хөгжил дэвшлийн шалтгааныг бий болгодог ба бий болох үр дүндээ ч хариуцлагаа хүлээдэг. Тэд шургуу хөдөлмөрлөдөг ба эерэг үр дүнд итгэдэг.

Эсрэгээрээ, амжилтгүй хүмүүс бодлогогүй сонголтыг хийдэг. Тэд бүх зүйл тохиолдлоор учирдаг гэж боддог ба өдөр бүр тохиолдох сонголт бүхэн ирээдүйг нь бүтээдэг байхад тэд хувь заяаныхаа талаар ямар ч хяналт бодлогогүй байдаг. Амжилтгүй хүмүүс өөрсдийгөө хохирогчид гэж үздэг. Тэдэнд холын зорилго байдаггүйгээр барахгүй ойрын хугацааны төлөвлөгөө ч байдаггүй. Тэд сайн сайхныг хүсэж мөрөөддөг ч тэднийг бий болгох ямар ч сонголтыг хийдэггүй. Эерэг сонголт болон шалтгаан үр дагаврын ойлголт нь тэдний хувьд огт бодож үзээгүй харь гаригийн мэт зүйл.

6. Эерэг найдвар ба гүн итгэл үнэмшлийн метафизик хууль нь ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэж баттайгаар найдвал тэр нь амьдралд биеллээ олдог болохыг батладаг. Энэ хуулийн хоёр хүчтэй бүрэлдэхүүн бол итгэл ба найдвар. Эдгээр хоёр бол үндсэндээ адилхан ойлголт, учир нь ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэвэл тэр нь биелэх болно гэдэгт найдаж байгаа хэрэг. Хүчтэй хүсэл зориг тань амжилтанд хүргэнэ .

Хэрэв та амьдралд тань гарцаагүй бий болох амжилтандаа үргэлжлүүлэн бат итгэсээр байвал чин сэтгэлээсээ хүссэн зүйлийн тань үр дүнг авчрах тохиромжтой үйлдлийг зөн мэдрэмжээрээ сонгох болно. Бид юу хүсэж хүлээж найдна, тийм л зүйл тохиолдоно.

Санаа зовох нь сөрөг үр дүнг бий болгодог. Энэ нь бид тохиолдоосой гэж хүсэхгүй байгаа зүйлээ бодох, ярих мөн төсөөлөх явдал. Энэ бол эерэг найдвар ба гүн итгэл үнэмшлийн метафизик хуулийн яг эсрэг нь юм. Амжилттай байхын тулд дээрх хуулийг сахиж өдөр бүр хийж байгаа зүйлийнхээ үр дүнг амжилттайгаар төсөөлж байгаарай.

Эх сурвалж: http://thespiritscience.net

2 comments :

  1. saihan blog baina.bayarlalaa

    ReplyDelete
  2. Их баярлалаа. Та зочилж байгаарай :)

    ReplyDelete