Saturday, January 17, 2015

Дэлхийн анхны зүрхгүй хүнтэй танилц. Зүрхний цохилтгүйгээр амьдарч чадсан хүн


2011 оны 3-р сард 55 настай Грэйг Люс (Graig Lewis) гэгч зүрхний асуудлаар амьдрал нь дээсэн дөрөөн дээр байсан эрэгтэйг "амидилойз" гэсэн оношоор Техасын Зүрхний Институт хүлээн авчээ. Энэ нь дотор эрхтнүүдийг наалдамхай уургаар бөглөж улмаар зүрх, бөөр, элэгний эмгэг үүсгэдэг өвчин юм. Яаралтай мэс засал хийлгэхгүй бол Люс өнөө маргаашгүй үхэж мэдэхээр байлаа.

Аз болж Институтээс доктор Билли Кон, Буд Фрэйзэр нар зүрхний цохилтгүйгээр цусыг биенд эргэлдүүлэх төхөөрөмж авчирсан байна. Тэд ноён Люсын зүрхийг авч оронд нь тэрхүү төхөөрөмжийг суурилуулсан ба улмаар түүний бие нь илүү дээрдсэн талаар эмч нартаа хэлжээ.

Доктор Кон бол ахмад настай мэс засалч бөгөөд зүрх эмчлэх болон орлуулах технологийг хөгжүүлэхэд амьдралынхаа ихэнх хэсгийг зориулсан судлаач мөн зохион бүтээгч билээ. Түүний бүтээсэн хамгийн цохон дурьдууштай төхөөрөмж бол зүүн ховдлыг дэмжих төхөөрөмж (LVAD) юм.

Кон доктор Буд Фрэйзэртэй LVAD төхөөрөмжөөр зүрхний зүүн болон баруун ховдлыг дахин бий болгох шинэ нээлт дээр хамтарч ажиллаж байна.

Дээр дурьдсанчлан Грэйг Люс энэ технологийг хүртсэн анхны хүн болсон юм. Төхөөрөмжийн үйл ажиллагаа 48 цагаас бага хугацаанд болж дууссан ба маш амжилттай болжээ. Түүний бөөр болон элгэнд нь харамсалтай нь аз дайрсангүй, хэдэн сарын дараа гэр бүлийнх нь хүмүүс төхөөрөмжийг салгахыг эмч нараас хүссэн юм.

"Цохилохоо больсон зүрх" хэмээх энэ бичлэгийг та бүхэн үзнэ үү. Энэ бол хоёр докторын маань үхэж буй зүрхийг төхөөрөмжөөр орлуулж буй үйл явцын бодит түүх юм.



No comments :

Post a Comment