Saturday, January 31, 2015

Бид гэрлээс бүтсэн болохыг биофотоноор батлажээ


Биофотон гэдэг нь бүхий л амьд биесээс ялгардаг нэгэн төрлийн гэрэл юм. Бидний нүд 1000 дахин илүү мэдрэмтгий болж байж харж болохоор хэт ягаан туяаны спектр агуулагддаг байна. Бид өөрсдийн нүдээрээ шууд харж чадахгүй ч технологийн тусламжтайгаар түүнийг харж чадах ба магадгүй бид гайхан цочирдох байх.

Эхэндээ бид биофотоныг бодисын солилцооны идэвхжлийн химийн дайвар бүтээгдэхүүн гэж ойлгодог байсан. Энэ үзэл санаа улам боловсронгуй болж биофотон нь хүний бие болон ухамсарт ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг батласан гайхалтай онолыг бий болгожээ.


Биофотонууд биеийн эсэнд нэвтрэх боломжтой мөн мэдрэлийн системийг ч дамжин өнгөрөх боломжтой. Үүгээр ч барахгүй биофотон нь эсийг энерги дамжуулах болон мэдээлэлтэй холбох үүргийг гүйцэтгэдэг болохыг шинжээчид харуулсан байна. Мөн биофотон нь биднийг дүр зураг төсөөлж харах чадварыг бий болгодог хэмээн дүгнэжээ.

Бид компьютерыг хэрхэн бүтээдгийг бодоод үзэхэд ч энэ онол хэрэгжиж байгааг харна. Бүх компьютерт 0 ба 1 кодыг гэрлээр дамжуулах силикон талст чип байдаг. Яг үүн шиг Гэрэл бидний тархи, мэдрэлийн тогтолцоо төдийгүй ДНК-аар хүртэл мэдээлэл дамжуулдаг болохыг нотлоод байна.



Тиймээ! Бидний ДНК бол биофотоны хүчтэй эх сурвалж ба ДНК нь өөрөө гэрлээр бүтээгдсэн болохыг эрдэмтэд судлажээ. ДНК нь хэт эксимер лазер шиг шинж чанартай бөгөөд биофотоныг маш хүчтэй ялгаруулдаг болохыг анзаарсан байна. Эксимер лазер нь саармаг молекул агуулдаг ба маш өндөр сэтгэл хөдлөлийн түвшинд үүсэхээс гадна хэт ягаан туяаны хэмжээнд гэрэл ялгаруулдаг онцгой лазер юм.


Энэ бүхэн хангалттай догь санагдахгүй л байна уу? Тэгвэл бас нэг зүйл байна. Бид гэрэл ялгаруулдгаас гадна түүнд бодлоороо нөлөөлөх чадвартай болохыг ч мөн эрдэмтэд олж нээсэн байна. Саяхны нэгэн туршилтаар, туршилтанд оролцогчдыг харанхуй өрөөнд байлгаж цацарсан гэрэл төсөөлөхийг хүсчээ. Тэд хүсэлтийг гүйцэтгэж байх үед тэдний биофотоны ялгаруулалтын түвшин огцом нэмэгдэж байв. Энэ нь бидний бодол санаа гэрэлд нөлөөлдөг болохыг харуулж байгаа юм.


Дүгнэж хэлэхэд, Гэрэл бол бидний оршихуйн үндсэн бүрэлдэхүүн. Үйл ажиллагаа нь шууд явагдаж байхын тулд бидний биед чанд гэгч нь кодчилогдсон байна. Шинэ эриний хиппичүүдийн хэлдгээр бүх төрөлтнүүд гэрэлнээс бүтсэн гэдэг нь үнэн ажээ.

                                                                                                                   Таны дотор бурханлаг чанар бий, гэрэл бий. Түүнтэйгээ холбогдож өөрийн мөн чанартай нэгдэн гэгээрэх боломж бий гэж гэгээрсэн багш нарын хэлж айлддаг бүхэн үнэн болохыг судалгаа баримттайгаар нотолсон бас нэг зүйл. Шинжлэх ухаан үнэнээс ингэж их хоцорч байхад бид гэгээрсэн багш нараас суралцаж, дотоодоосоо хайхын оронд тэднийг галзуу солиотой зүйл ярьж байна гэж шүүмжлэн зөвхөн шинжлэх ухааны баримттай зүйлд л нэг юм үнэмших аятай болж ирнэ. Өөрсдийн ийм өрөөсгөл хандлагадаа одоо дүгнэлт хийж, үнэнийг өөрсдөө эрж хайх цаг нь болсон гэж бодож байна.
  
Эх сурвалж: http://thespiritscience.net                                            

Friday, January 30, 2015

Сүнс тань оршиж буй нэгэн эрхтэн таны тархин дотор байдаг уу?


ФИЗИК БОЛОН МЕТАФИЗИК ХООРОНДЫН ХААЛГА УУ?

Тархины голд орших нэгэн учир битүүлэг булчирхай нь бидний энэ Ертөнц дэх физик биеийн болон сүнслэг биеийг холбосон зуучлагч хаалга байж болох юм. Боргоцой булчирхай, билгийн нүд, сүнсний суудал гэх мэтээр нэрлэгддэг энэхүү эрхтнийг 17-р зууны философич Рэнэ Дэркартэс (Rene Descartes) олж илрүүлсэн ба энэ нь бидний дотоод сэтгэлийг физик хэлбэрээр илэрхийлэх тулгуур болдог гэж үзжээ. Боргоцой булчирхай нь сүүлийн хэдэн арван жилийн турш эрдэмтэдийн дунд дахь томоохон маргаантай сэдэв болоод байгаа ба одоо ч хүртэл биологийн үйл ажиллагааг нь бүрэн олж нээхийг хичээцгээж байна. "ДМТ:Сүнсний молекул" номын зохиолч Доктор Рик Страссман (Dr. Rick Strassman) нэлээд жилийг боргоцой булчирхай судлахад зориулсан ба энэхүү булчирхай нь Ди-Метил-Тераптамин гэдэг тархины хүчирхэг химийн нэгдлийг үүсгэх ба энэ үед хүн оюун санааны ер бусын ахуй ойлголтуудыг хүртдэг хэмээх саналыг тэрээр дэвшүүлсэн байна. Өөр өөр олон соёл уламжлалууд гурав дахь нүдний тухай ярьдаг бол орчин үеийн онолууд түүний тайлбаруудыг дэвшүүлдэг. Илүү сонирхолтой баримтууд гэвэл Ромын, Мексикийн, Египтийн, Бабилоны болон Грекийн зэрэг олон соёл иргэншлүүдэд нэгэн зүйл дүрслэгдсэн байдаг нь боргоцой булчирхайг илэрхийлсэн байх магадлалтай. Мөн Католик Сүмэнд хүртэл боргоцой булчирхайн дүрс дүрслэгдсэн байдаг нь хачирхалтай. Ватиканы талбай дээр байдаг баримал нь дэлхийн хамгийн том боргоцой булчирхайны хэлбэртэй хөшөө юм. Тэгэхээр энэ бүхэн ямар утгыг илэрхийлж байна вэ? Өмнөх соёл иргэншлүүдийн боргоцой булчирхайны тухай мэддэг байсан эртний мэдлэг бий болов уу? Цаашилбал, энэ боргоцой булчирхай нь бидний сүнсний хөгжилд ямар үүрэгтэй юм бэ, үүнийг бие махбод судлалын үүднээс нь яаж тайлбарлаж болох вэ?

Боргоцой булчирхайны тухай эртний ойлголтуудын нэг бол МЭӨ 3-р зууны физикч Херофилусын бичмэл дээр чигчий хурууны хумсын чинээ хэмжээтэй од ч юм уу боргоцой шиг хэлбэртэй эрхтэний тухай бичигдсэн байдаг. Дээр хэлсэнчлэн боргоцой булчирхай нь тархины бараг хүндийн төвд нь оршино. Мөн энэ нь тархины бүрэлдэхүүн хэсэг биш бөгөөд тархины судлаар хамгаалагддаггүй байна. "ДМТ: Сүнсний молекул" номон дээр Др. Рик Страссман тархин дотор орших эрхтний талаар ийнхүү бичсэн байна:

"[...] Тархинд орших бусад бүх эрхтнүүд баруун, зүүн гээд хос хэлбэртэй байдаг, харин тархины гүнд  ганц л эрхтэн буюу боргоцой булчирхай нь хосоороо бус орших ба 2000 орчим жилийн турш сонирхол татсан хэвээр байгаа юм. Дорнодынхоноос хэн ч үүний ямар үйл ажиллагаатай болох талаар тодорхой санал дэвшүүлээгүй байна."

Боргоцой булчирхай нь тархин дахь мэдрэлийн болон сэтгэл хөдлөлийн төвтэй ойрхон байрлах ба энэ нь сүнслэг ахуй ойлголт яагаад маш их сэтгэл хөдлөл болон мэдрэмж төрүүлдэг болохын учир байж болох юм. 17-р зуунд Рэнэ Дэскартэс бодол үүсгэдэг эх сурвалжийг нь судлаж байсан ба боргоцой булчирхай нь бодол үүсгэгч байж болох юм гэсэн санааг дэвшүүлжээ.

ГУРАВ ДАХЬ  НҮД

Дэвид Уилкокийн Нью Иорк Таймсын шилдэг борлуулалттай "Эх сурвалжийн судалгаа" номон дээр боргоцой булчирхай нь бидний 3 дахь нүд бөгөөд самади болон үхлийн ахуй ойлголтын үзэгдлүүдийг бий болгодог ба зүүд бол энэхүү нотлогоог дэмжиж буй биологийн баримт юм гэсэн санааг дэвшүүлсэн байжээ.

Эрдэмтэд боргоцой булчирхайн доторх нь тэр чигээрээ хар гэж үздэг, тэгвэл тэнд ямар ч гэрэл байдаггүй юм бол яагаад 3 дахь нүдийг гэрлийн эстэй бүтээсэн юм бэ? Биднийг зүүдэлж байхад юм уу дотоод ахуй ойлголтын үед гарч ирдэг үзэгдлүүд нь боргоцой булчирхай доторх гэрлийн эсээс бий болдог хэрэг үү?

СҮНСНИЙ МОЛЕКУЛ

Страссмэн боргоцой булчирхай нь ДМТ (Ди-Метил-Тераптамин) гэдэг нэгэн хүчтэй ахуй ойлголтын молекул үүсгэдэг гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ молекул нь байгалиасаа аяндаа л бий болдог ба өвс ургамал, модны үндсэнд мөн бидний бие махбодод ч бий болдог байна. Энэ ахуй ойлголт нь амьдралаа өөрчилж байгаа болон сүнслэг хүмүүст мөн тамхи татдаг хүмүүст бас үзэгддэг. Боргоцой булчирхай нь бидний сэтгэл санааны байдал болон нойрны мөчлөгт нөлөөлдөг мелатонин, серотонин гэдэг бодисууд ялгаруулдаг ба тэдгээр нь ДМТ бүтэцтэй маш адилхан тул ДМТ бүтэцтэй тамхи болон бусад мансууруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд хүний оюун санаанд нөлөөлдөг байна. Бөө болон зөнч хүмүүс онгодоо оруулж, ахуй ойлголтоороо дамжуулан мэдээлэл авахын тулд архи, тамхи хэрэглэдгийн учир энэ байж болох юм. Мөн шүлэгч найрагч хүмүүс тамхи татаж онгодоо хөглөдөг нь олонтаа. Гэвч ДМТ бүтэцтэй мансууруулах бүтээгдэхүүнүүд оюун санааны гэгээрэлд үл хүргэх ба түрхэн зуурын тайтгарал, онгод, ахуй ойлголтыг л бий болгодог. Харин сүнслэг гэгдэх хүмүүс ихэнх нь бясалгагчид байдаг ба бясалгалынхаа явцад ахуй ойлголттой учирч мөн сүнснийхээ түвшинг дээшлүүлж байдаг.

ТҮҮХИЙН ЯВЦ ДАХЬ БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙН ДҮРСЛЭЛ

Нэгэн учир битүүлэг зүйлийн тухай нэмж хэлэх зүйл дээр анхаарлаа хандуулцгаая, дэлхий дахин дахь ариун дагшин урлаг архитектурт боргоцой булчирхайн дүрслэл илэрхийлэгдсэн байдаг. Уилкокийн "Эх сурвалжийн судлагаа" номны бүтэн бүлэг хэсэг дээр боргоцой булчирхайн тухай бичигдсэн ба түүхэнд үлдсэн зүйлээс нь ч дурьдсан байна. Үүний зарим жишээнээс энд дурьдая:

- Хожуу үеийн Ромын Эзэнт гүрэнд Дионисийн нууцлаг шүтээн болох нэгэн гарны баримлын эрхий хуруун дээр нь боргоцойны дүрс дүрслэгдсэн байна.
- Мексикийн бурханы баримал дээр гартаа боргоцой барьсан байна
- Италийн Турино дахь музейд Египтийн бурхан Осирисийн нэгэн эд зүйл дээр Кундалинигийн хоёр могой сүлжилдэн байх ба дээрээ байгаа боргоцой руу ширтэлцсэн байгаа дүрс
- Ассирын далавчтай бурхан Таммуз боргоцой барьсан байна
- Католикийн поп лам боргоцойтой нэгэн зүйлийг гарныхаа байрлалаас дээш өргөж байгаа дүрслэл
- Шагжамуни Буддагийн орой дээрх үс нь боргоцой мэт хэлбэртэй баримал
- Дэлхийн хамгийн том боргоцойны баримал Ватиканы талбай дээр бий
- Тут Хааны алтан шарилийн баганд түүний духан дээрх билгийн нүдэн тушаагаас Кундалини могой гарч ирж буй дүрслэл
- Хиндигийн бүх л эрэгтэй эмэгтэй бурхад хөмсгөн дундаа бинди буюу 3 дахь нүдийг илэрхийлсэн тэмдэгтэйгээр дүрслэгдсэн байдаг
- Мисоамерикийн бурхан Куэзакотлын хөшөө нь боргоцой булчирхай шиг хэлбэртэй ба хүзүүндээ боргоцойгоор хэлхсэн зүүлт зүүсэн байна

Католикийн Сүмд боргоцой булчирхай их дүрслэгдсэн байгаа нь хамгийн хачирхалтай баримтуудын нэг болж байна. Эртний Сүмийн лам эцгүүд Ватиканд асар том боргоцойн хөшөөг байрлуулсан нь түүнийг ямар их чухалчидаг болох нь тодорхой байна. Ватикан нь хүн төрөлхтний физик болон сүнслэг хувьсалд нөлөөлсөн нууцлаг мэдлэгийг хадгалж үлдсэн юм болов уу? Уилкок номон дээрх боргоцой булчирхайн түүхийн тухай ийнхүү тайлбарлан бичжээ:

"Сүнсэнд нэгэн ариун дагшин эрхтэн бий, тэр зүйлээр бүх үнэн харагддаг учраас 10 мянган махан нүднээс илүү үнэ цэнийг хадгалдаг" гэж Плато хэлсэн байдаг.

Масоны (сүнслэг оюуны) эрдэмтэн Мэнли Палмер Хол "Хүний ер бусын түүх" нийтлэл дээр ийнхүү ишилсэн байна: "Хиндичүүд боргоцой булчирхайг 3 дахь нүд буюу Дангмагийн нүд гэж айлддаг. Буддистууд бүхнийг тольдогч нүд, Христианчууд хүн ба диваажин хоёрыг холбодог эрхтэн хэмээн тус тус нэрлэдэг ажээ.

Боргоцой булчирхай нь түүхийн явцад төвлөрч буй гол сэдэв байгаа нь илт агаад гэгээрлийн сүнслэг аялалтай хэрхэн хамааралтай болохыг бүхий л соёлын философичид хэлэлцэж байгаа ажээ. Боргоцой булчирхай нь биднийг диваажин, дээд ертөнцтэй холбож метафизик ахуй ойлголтын үзэгдлүүдийг бий болгодог нь боломжтой зүйл юм. Үүнээс дараагийн асуулт урган гарч ирж байна, яагаад энэ нууцлагдан хадгалагддаг юм бэ? Эртний иргэншлүүдийн мэддэг байсан боргоцой булчирхайны тухай мянга мянганы тэртээх мэдлэгийн нууцыг хадгалж ирсэн "нууц сургууль" байдаг ба тэдгээр нууц нийгэмлэгүүд илүү хүч чадал, хяналтыг атгахын тулд тэрхүү мэдээллүүдийг олон нийтээс нуун далдалдаг байна.

















































































3 ДАХЬ НҮДЭЭ ЦЭВЭРЛЭХ БОЛОН ОЮУНЫ ЧАДАМЖАА ОЛЖ АВАХ

Байгаль орчин хийгээд хооллох хэлбэр нь боргоцой булчирхайнд маань хэрхэн нөлөөлдөг болохыг харцгаая. Хүнд эрдэс болон хортой бодисууд байгаль орчинд тархснаар эцэст нь бидний бие махбодод шингэж улмаар боргоцой булчирхайн оюун хүч чадавхийг маань саармагжуулдаг. Боргоцой булчирхайг эрдэсжүүлдэг гол химийн бодисуудын нэг бол Фтор. Америкийн эрүүл мэндийн байгууллагаас (FDA) фторыг шүд эрдэсжүүлж, цоорохоос сэргийлдэг гэж батласан байдаг. Мөн нийтийн усны системд фтор агуулагддаг тул хүн ам тэрхүү химийн бодисын хэрэглээнээс зайлсхийхэд хүндрэлтэй болоод байгаа юм. Эрдэсжүүлэх үйл явц, фторын бусад хорт бодисын хэрэглээ нь хүн төрөлхтний оюуны жинхэнэ чадамжийг доройтуулах зорилт бүхий бүрэн эрхэт хяналтын үйл ажиллагаа гэж тодорхойлж болохоор байна. Гэсэн ч сүүлийн таван жилд дэлхий дахины хотуудын усны системээс фторыг зайлуулах чамгүй ахиц дэвшлийг бий болгож байгаа билээ. Хүмүүс зөвийг эрэлхийлсэн өөрсдийн жинхэнэ хүч чадлаа эргүүлэн авч эхлэцгээж байгаа нь сайхан хэрэг шүү.

Хүн төрөлхтний эрт дээр үеэс хойш ярьж ирсэн, хайж ирсэн гэгээрэлд хүрэх нууцыг бидний боргоцой булчирхай буюу билгийн нүд агуулдаг байж болохыг бид одоо ойлгож авлаа. Тэгэхээр бид боргоцой булчирхайгаа цэвэр байлгахын тулд фторыг хэрэглээнээсээ хасахаас гадна оюун санаа мансууруулах бүтээгдэхүүн мөн амьтны амь хороосон хүнснээс татгалзах хэрэгтэй. Үүнээс гадна мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид хэрэгтэй мэдээллийг хэрэггүйгээс нь салгах шүүлтүүр сайтай байх шаардлага ч бидэнд тулгарч байна. "Балчиг намаг дахь лянхуа цэцэг шиг ариун бай" хэмээх үг нь ертөнцийн хир буртгаар өөрийгөө нялах хэрэггүй гэсэн утга бүхий аргагүй л онож хэлсэн үг шиг санагдана.

Тайлбар:  англиар experience, psychedelia гэдэг нь монголоор ахуй ойлголт гэж орчуулагддаг бөгөөд энэ нь бясалгалын үйл явцад болон оюун санаа трансд шилжсэн үед ихэвчлэн үзэгддэг. Заримдаа үзэгдэл хэлбэрээр илэрч заримдаа дотоодын ойлголт хэлбэрээр илэрнэ. Физик бие болон сүнсэн биеийг маань холбодог боргоцой булчирхайн тусламжтайгаар ахуй ойлголт бий болох ба сүнсэнд маань агуулагдах үнэнийг бидэнд гэрчлэн үзүүлдэг.



Эх сурвалж: http://www.collective-evolution.com





Monday, January 26, 2015

Өнгөрсөн амьдралаа санадаг 3 настай хүү амийг нь хөнөөсөн хүн болон биеийнхээ цогцос байгаа газрыг мэдэж байжээ


2014 оны эхээр Сири болон Израйлтай хиллэдэг Голан Хэйтсийн бүс нутагт нэгэн 3 настай хүү өмнөх амьдралдаа сүхээр цавчуулж амиа алдсан тухайгаа ярьжээ. За тийм байж, тэгээд юу гэж? Хүүхдүүд үргэлж л анхаарал татах гэж, найзуудтайгаа тоглоом шоглоом хийж янз бүрийн зүйл ярьдаг шүү дээ. Гэвч үүнд нэг жигтэй зүйл байгаа юм.

Үүгээр зогсохгүй тэр хүү тосгоны ахлагчдад өөрийн хөнөөгдсөн цогцос булшлагдсан газрыг үзүүлсэн ба тэндээс яах аргагүй хүний арга яс олджээ. Тэр мөн гэмт хэрэгтний зэвсгээ нуусан газрыг зааж өгсөн ба ухаж үзтэл тэндээс үнэхээр сүх гарч ирсэн байна.

Германы эмч Труц Хардо "Өмнө амьдарч байгаад өнөөдөр дахин төрсөн хүүхдүүд" нэртэй өнгөрсөн амьдралаа санадаг хүүхдүүдийн баталгаатай түүхүүдийг бичсэн номон дээрээ энэ хүүгийн түүхийг ч бас бичсэн байв. 1960 онд Израйлын засгийн газрын үйл ажиллагааны хэсэг болох Газагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлж байснаар нь сайн мэдэх доктор Эли Лаш тэр хүүгийн түүхийг гэрчилсэн юм. Тэр хүүгийн ярианд түүний яаж ч мэдэх боломжгүй мэдээллүүд агуулагдаж байсан ба дараа нь энэ бүхэн үнэн болох нь гэрчлэгдсэн байна.

Энэ хүү толгойн дээрээ улаан өнгийн урт тэмдэгтэй төрсөн байжээ. Хүү сайн ярьж чаддаг болоод гэр бүлийнхэндээ энэ тухай ярихдаа өмнөх амьдралдаа сүхээр цохиулж үхсэн гэж ярьсан байна.

Хүү тосгонд ирснийхээ дараа тосгоны бүхий л зүйлийг нэгд нэггүй санах боломжтой болсон ба өмнөх амьдралдаа хэн гэдэг хүн байснаа ч санасан юм. Тосгоны оршин суугчид хэлэхдээ хүүгийн өмнөх төрөл байсан гэгч тэр эрэгтэй 4 жилийн өмнө ор сураггүй алга болсон гэжээ. Түүний гэр бүлийнхэн болон найзууд нь түүнийг таньж мэдэхгүй газар төөрөөд ямар нэгэн зүйл болсон байх гэж бодоцгоож байж.

Энд бас маш сонирхолтой зүйл бий. Хүү алуурчны бүтэн нэрийг хүртэл мэдэж байсан ба тэр хүнтэй нүүр тулгаран уулзалджээ. Гэмт хэрэгтэн хараахан гэмээ хүлээгээгүй ч царай нь хувхай цайж гэнэ. Ингэж хүү цогцсыг хаана булшилсан болохыг түүгээр хэлүүлж болно хэмээн тосгоны ахлагчдад хэлсэн байна. Тэр газар нь хүүгийн толгой дахь тэмдэг байгаа шиг толгой нь шархадсан хүний араг яс олджээ. Мөн ойролцоо газраас нь гэмт хэрэгтний ашигласан зэвсгийг ч олсон байна.

Эдгээр нотолгоонуудтай тулгарсны дараа гэмт хэрэгтэн гэмээ хүлээн зөвшөөрчээ. Доктор Лаш энэхүү түүхийн бүх үйл явдал болон нотолгоонуудыг тайлагнан харуулжээ.

Хүүхдүүд 3 насандаа элдэв ойлгомжгүй юм ярьж эхлэдэг нь тэдний өнгөрсөн амьдралтай холбоотой. Хүн бага насандаа ухаан санаа нь сэргэг байдаг ба эцэг эхдээ загнуулсаар оюун санаа нь хязгаарлагдаж эхлэдэг. Мөн нийгмийн хэлбэрт баригдсан хязгаарлагдмал тогтолцоо ч хүүхдийг томрох тутам улам баригдмал болгож өсөгөдөг.

Эх сурвалж: http://thespiritscience.net

Фэйсбүүк хуудастай нь нэгдээрэй The Spirit Science

Sunday, January 25, 2015

Гэгээрэл: Хүсэх үү, хийх үү?


Заримдаа бид дотооддоо Христтэй илүү их холбогдохыг, дотоод мөн чанартайгаа нэгдэхийг хүсдэг. Энэ үед бид өөрсдөөсөө хэд хэдэн дотоодын асуулт асууж эхлэдэг.

Тэдгээрийн нэг бол өдөр тутамдаа хийж байгаа сонголт маань бидний тэрхүү хүсэл эрмэлзлэлтэй хэр нийцэж байгаа бол гэсэн асуулт. Бид сүнслэг зам мөрөөр амьдрахад өөрсдөдөө туслаж байгаа юу эсвэл зүгээр л хэлбэр төдийхөн гаднаа сайхан сонсогдох гэж энэ тухай ярьдаг уу?

Бид дотоодтойгоо илүү холбогдохыг хүсэж байна гэж бодох боловч өөрсдийгөө сайн ажиглаж анзаарвал тэрхүү хүсэл эрмэлзлэлтэйгээ нийцэх сонголтыг хийхгүй л яваад байдаг. Ингэж тээнэгэлзсээр байвал хайр болон сүнслэг оршихуйгаас хол байгаа юм шиг санагдах болно.

Гэгээрэл (сүнслэг хөгжил) нь бидний туулж гарах хамгийн хэцүү замын нэг гэж хэлвэл зөв байх. Амьдралын зорилгодоо хүрэхийн тулд бүхий л талаараа нухацтай, шаргуу байхыг биднээс шаарддаг ч эцсийн дүнд бид олж авсан хэмжээгээрээ алддаг.

Энэ утгаараа илүү сайн зүйлийн төлөө материаллаг хүслээсээ татгалзвал бид илүү их зүйлийг олж авна гэсэн үг. Тиймээс л Адъяашанти зэрэг бусад оюун санааны багш нар гэгээрэл бол золиос юм гэж хэлсэн байдаг. Энэ бүхний дүнд бид оюун санааны дэвшилд хүрэх ба хэрэв биднийг хойш нь чангааж буй амьдралын зарим хүлээснүүдээ тавьж чадахгүй бол тэр хэмжээгээрээ зовох болно.

Хэрэв хүлээснээсээ гарч чадахгүй зүйлүүд байвал гэгээрлийн зам мөртөө хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Бид бурханлаг чанараа танихын тулд түүнийг таниулах бүхий л зүйлийг даван туулах хэрэгтэй болох ба энэ нь хэцүү байх нь гарцаагүй.

Үүний хамгийн хэцүү зүйл нь бид өөрсдийгөө илүү сайжруулах гэж хичээж байх явцдаа дэлхий ертөнцийн эрээн мярааныг харж татагдсаар байх явдал, энэ л бидний мэдрэх хамгийн хэцүү зовлон. Хорвоо дэлхий тэмцэлтэй, хатуу хүтүү хэвээр байгаа цагт ёс суртахуунуудыг баримтлахад хэцүү байдаг нь бидний сүнсний өсөлт хөгжилтөнд тулгарах харамсалтай тохиолдол ба хэцүү ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог.

Хорвоо дэлхийн асуудлуудад нэгэн шийдэл бий, тэр бол бид өөрсдөө. Бид өөрсдөө хүсэн хүлээдэг зүйлийнхээ шийдэл нь юм, харин өөрсдийгөө засаж дэлхийн тогтолцоог залруулахын тулд биднийг доогуур ухамсар болон дорой хэв маягт загварчилдаг нийгмийг дагаж дэмжихээ зогсоох хэрэгтэй.

"Би" төвөөсөө ангижирснаар бид өөрийгөө шинжихээс гадна сүнслэг өсөлтөнд маань юу тустай, юу саадтай болохыг эргэцүүлдэг болно. Бид илүү нээлттэй сэтгэлгээтэй байхыг хүсэх ба нээлттэй сэтгэлгээ маань биднийг арагш нь татах явдал бий болгохгүй байх тал дээр ч анхаарна.

Тэлж дээшилж буй оюун санаа болон зүрх сэтгэлд маань хэмжээлшгүй хайр урсан цутгахыг хүснэ. Хэлж байгаа үйлдэж байгаа бүхэн маань чин сэтгэлийнх байж, зөн билигт маань нийцэж байхыг хүсэх болно. "Би зүгээр л хүн. Хэрүүл зодоон болон гуниг харуусал бол миний амьдралын нэг хэсэг" гэх мэт хязгаарлагдмал бодлоосоо чөлөөлөгдөхийг хүснэ.

Гэгээрлийн зорилго нь үндсэндээ хувь хүн байхаа болих; эгэл жирийн хүн байхаа больж зовлон шаналал, санаа зоволт болон бухимдлаас ангижран хүчирхэг оюун ухаантай болох явдал юм. Мэдээж сөрөг зүйлс гарцаагүй тохиолдох ч түүнийг бид өлгөн авч өсгөж үржүүлэх шаардлагагүй.

Ихэнх хүмүүс хүрч чадахгүй зүйл рүү хүрэх гэж зүтгэдэг ба дэлхийг өөрчлөхийг хүсдэг. Гэвч өөрчлөлт хийх хамгийн шилдэг зам бол өөрийгөө өөрчлөх. Хамгийн чухал зүйл болох дотоодоо өөрчлөхгүйгээр гаднах ертөнцийг өөрчлөгдөнө гэж найдах нь боломжгүй зүйл.

Өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой, харин бид бол үүнийг хийх ёстой хүмүүс. Өөрсдийгөө гэгээрүүлэхэд маань саад болдог хязгаарлагдмал зүйлсийг бид даван гарч цацран гэрэлтэх ёстой.

Түүгээр барахгүй, бид амьдралд хэт ноцтой хандахаа больж аливааг хөнгөн хялбараар шийдэхийг хүснэ. Гэгээрэхийн тулд бид нухацтай хандах ёстой гэж дээр хэлсэн бүхэнтэй зөрчилдөөнтэй сонсогдож байгааг мэдэж байна аа. Энэ хоёр аль аль нь боломжтой зүйл.

Хорвоо дээр үй олон айшигтай, ноцтой асуудлууд тулгарч байгаа, харин гэгээрлийг эрэлхийлэгч тэр бүгдтэй тулгарч байхдаа ч тайван байдаг. Хоосонтой нэгдсэн эрэлхийлэгч бүхнийг тайлж ойлгосон байдаг, учир нь тэрхүү хоосноос Эх Сурвалжийг олж нээдэг юм.

Өнгөц мэдлэг ойлголтоо даван гарч амарлингуй, хүлээцтэй байдал болон бусад эрхэм чанарууд, оюун санааны нам гүм байдалд хүрснээр Эх Сурвалжийг олдог.

Бидний ихэнх нь аниргүй, нам гүм байдлаас айдаг, учир нь оюун санаа маань биднийг сатааруулах гэж нөхцөл байдлаас нөхцөл байдал руу, тохиолдлоос тохиолдол руу хөрвөөх зүйлийг үргэлж бий болгож байдаг.

Бүгд л дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсдэг. Гэвч үүнийг тайван бус, сүнслэг төлөвшилгүй хүн хийсэн нь дээр үү эсвэл дотоодын хүчтэй, амар амарлингуй хүн хийсэн нь дээр үү?

Амар амарлингуй, гэгээрсэн оюунаар дэлхийг өөрчлөх нь туйлын боломжтой, үнэндээ бол үүнийг хийх хамгийн сайн арга. Энэ нь бардам зан эсвэл идэвхгүй байдлыг бий болгох бус харин тэнцвэртэй байдлаар аливаа нөхцөл байдлыг шийдвэрлэх сэхээлэг байдлыг нэмэгдүүлдэг.

Дотоодтойгоо холбогдохыг хүсэх амархан, харин өөрчлөх шаардлагатай дотоодын ажлуудыг хийх хэцүү байдаг. Зөрчилдөөнтэй мэт сонсогдож байж болох ч оюун санаагаа нээлттэй болон амарлингуй байлгах нь дотоодтойгоо холбогдох хамгийн сайн арга юм. Ингэж чадвал бидний бүтээлч байдал болон бясалгалын явц ямар хялбархан урсаж байгаад гайхах болно.

Тэдгээр нь хялбархаан урсах болно, учир нь бид тэрхүү урсгалыг бий болгоход санаа зовохоо больсон ба оюун санаа маань санаа зовоход хэтэрхий уужим бас амарлингуй болсон болохоор тэр юм.

Оюун санаагаа амарлиулж мөн өөрийгөө тэнцвэртэй байгаа эсэхийг дахин эргэцүүлж чадвал хязгаарлагдмал байдал замхран одох ба энэ нь бидний хамтын хувьслын энэ чухал цаг үед тулгарч байгаа сорилт юм.

Шийдэх эсэх нь бидний хэрэг бөгөөд ихэнх маань үүнд бэлэн гэж үзэж байгаа бол энэ нь бидний төсөөлж байснаас ч илүү хичээл зүтгэл, дотоодын үйл шаардагддаг гэдгийг ойлгох болно. Оюун санааны уруу таталтанд үл автаж, чин сэтгэлээ зориулбал эцсийн үр дүн нь диваажин байх болно.


Сэхээрэхүйн Соёл (The Culture of Awareness) нэгдлийн санаачлагч Уэсс Аннак

Мөн фэйсбүүх хуудсанд нь нэгдээрэй The Culture of Awareness

Эх сурвалж: http://cultureofawareness.com

Friday, January 23, 2015

Делфин хүн шиг ухаантай амьтан мөн тэд өөрсдийн гэсэн хэлээр ярьдаг


Дельфин бол манай гаригийн хамгийн ухаалаг мөн хамгийн гайхамшигтай төрөл амьтны нэг. Тэдний баяр баясгалантай байдал, нөхөрсөг зан болон гайхалтай ухаалаг байдал нь дэлхийн бүх хүмүүсийн хайрыг татдаг билээ. Түүгээр ч зогсохгүй дельфин өөрийн мэдлэг ур чадвараа зөвхөн хүмүүст л харуулдаг нь гайхалтай.

ХҮНИЙХ ШИГ ОЮУН УХААН

АНУ-ын Emory Их сургуулийн эрдэмтэд соронзон резонанс дүрслэлийн (MRI) сканнер төхөөрөмжийг ашиглаж дельфиний тархины зургийг буулгаад түүнийг бусад ухаалаг хөхтөн амьтан ялангуяа мичнийхтэй харьцуулж үзжээ. Дельфинтэй адил хэмжээтэй бусад амьтнуудтай харьцуулсан зураг дүрслэлээс харахад дельфиний тархи биеийнх нь хэмжээнээс тав дахин том байв. Ялангуяа тэдний дээд сэтгэлгээ болон сэтгэл хөдлөл боловсруулах үүрэгтэй их тархи нь их том байжээ.

"Хэрэв тархины хэмжээ нь оюун ухааны хэмжээг илтгэдэг бол дельфин нь оюун ухаанаараа орчин үеийн хүн төрөлхтний дараагаар орно гэж дүгнэж болохоор байна" гэж Emory Их Сургуулийн мэдрэл судлаач болон дэлхийн тэргүүлэх дельфин судлаач Лори Марино хэлсэн байна.

Мөн дельфин нь тэмдэгт дээр тулгуурласан харилцааг ойлгодог, толинд өөрийгөө таньдаг мөн хийсвэр ойлголтуудыг ойлгох зэрэг хүнийх шиг хэд хэдэн чадвартай болохыг судлаж мэджээ.

Дельфин бол туршлагатай, ухамсартай, оюуны өндөр чадамжтай, хувийн зан чанартай, биеэ даасан мөн дотоодын амьдралтай. Тэд аймшигтай зовлон шаналал болон сэтгэлзүйн гэмтэлд маш эмзэг амьтад" хэмээн Марино хэлсэн юм.

Энэхүү судлагаа нь тэднийг зугаа цэнгэлд ашиглах, эрх чөлөөнөөс нь хагацуулж усан паркад байлгах мөн амийг нь хөнөөж хоол хүнсэнд хэрэглэж байгаа нь үнэхээр ёс суртахуунгүй хэрэг болохыг сануулсан ба эдгээр харгислал нь Япон, Перу, Соломоны арлууд болон Фароугийн арлууд гэх мэт хэд хэдэн улс орнуудад тохиолддог үзэгдэл бөгөөд жил бүр мянга мянгаараа хөнөөгдөж байна. Loyola Marymount Их Сургуулийн философич Томас Уайт (Thomas White) болон Дельфинийг хамгаалахуй номын зохиолч нар энэ талаар хэлэхдээ "Дельфинүүд хамгаалагдаж, өөрийн эрхээ эдлэхэд нь жинхэнэ хүмүүс туслах хэрэгтэй" гэсэн байна.

ДЕЛЬФИНИЙ ХЭЛИЙГ ТАЙЛЖ УНШИХ

Дельфин орон зайн чиг баримжааны (цуурайны) авиа гаргадаг. Үүгээр зогсохгүй тэд өөрсдийн гэсэн харилцааны аргатай юм байна. Дельфин дуу, чимээ ашиглахаас гадна биеийн хөдөлгөөнөөр сэтгэл санаа болон биеийн байдлаа илэрхийлдэг байна.

Эрдэмтэд дельфиний гаргадаг авиаг тайлж унших төхөөрөмж гаргаж ирэхийг хичээж байна. Судлаач Жэк Кассевиц тэрхүү авиаг харагдахуйц болгох Cymascope төхөөрөмжийг ашиглахаар шийдсэн байв. Делфиний ямар нэгэн биет рүү харах үедээ гаргаж байгаа авиаг нь хураан аваад дараагаар нь тэрхүү биетийг зурган хэлбэртэй болгоод дахин нөгөө дельфинд харуулахад харин ямар ч чимээ гаргахгүй байв.

Үр дүн нь дельфин адил биетүүдийн зургийг 86%-ийн нарийвчлалтайгаар таних чадвартай болохыг харуулсан байна. Мөн яг ижилхэн зургийг өөр нэг дельфинд үзүүлэхэд үр дүн нь адилхан байв. Одоо Кассевиц дельфиний хэлийг тайлан уншиж мөн тэдгээр гайхалтай амьтадтай чухал харилцаа тогтоох "Дельфинтэй ярих" нэртэй төслийг идэвхийлэн гүйцэтгэж эхлээд байгаа юм.


ДОКТОР ДЕНИЗ ХЕРЗИН БОЛ ДЕЛЬФИНИЙ ХЭЛ ОРЧУУЛАГЧ

Дельфиний хэл орчуулагч hydrophone буюу усны микрофоноор дельфиний гаргаж байгаа авиаг чагнаж үздэг. Доктор Херзин тэрхүү авиаг шууд хүний хэл рүү орчуулах гэхээсээ илүү хүн төрөлхтний тодорхойлсон хязгаарлагдмал үгсээс зааж өгдөг байна. Дельфин 200 кГц хүртэл давтамжтай авиа гаргадаг нь хүний сонсож чадах хэмжээнээс 10 дахин их бөгөөд дээрх арга нь энэхүү нүсэр дуу авиаг сонсохоос илүү хялбар болж байгаа юм.

Доктор Херзин дельфинийх шиг авиа ашиглан найман үгийг боловсруулан гаргасан ба далайн ургамал болон давалгаа хөлөглөх гэх мэт тэдний орчин тойронд тохиолддог зүйлийг илэрхийлсэн үгс юм. Түүний дельфинүүдийг судлаж байгаа сүүлийн 25 жилийн нэгэн нээлт бол 'sargassum' хэмээх нэгэн далайн ургамлын нэрийг хэлж байгаа мэт өвөрмөц авиаг дельфин гаргасан байна. Гэвч хэн ч түүнийг үнэхээр тэр ургамлын нэрийг хэлсэн эсэхийг батлаж чадахгүй мөн тэрхүү үг нь ганц л удаа сонсогдсон юм.

Доктор Херзин Атлантын Жиоржиа Технологийн Их Сургуулийн гоц мэргэжилтэн Тад Старнертай хамтран ажиллах болсон ба тэд дельфиний авиаг судлах ба толь бичиг бий болгохоор ажиллаж эхлэцгээх гэнэ.

Доктор Херзиний ажил болон дельфиний гайхалтай авианы талаар илүү ихийг сонирхож байгаа бол доор бичлэгийг үзэж сонирхоорой.


Нийтлэлч миний хувьд дельфин бол миний хамгийн хайртай амьтан. Гэвч хүн төрөлхтний шунал харгислалын балгаар тэд минь зовж тарчилж, амиа хүртэл алдаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Хүн төрөлхтөн бид тэднээс хүчтэй учраас л тэднийг хайрлаж хамгаалах ёстой шүү дээ. Хүн төрөлхтөн бидэнд заяагдсан хүч бол хүчирхийлэлд зориулагдаагүй.

Эх сурвалж: http://www.wakingtimes.com




Thursday, January 22, 2015

Никола Теслагийн хамгийн чухал 10 нээлт


Олон эрин өнгөрөн одож, бид техник төхөөрөмжөөрөө орчлон ертөнц, сансар огторгуйн аль ч хэсэгт хүрч очих боломжтой болно. Огторгуйн бүхий л хэсэгт энерги байдаг. -Никола Тесла 1982

Никола Тесла нас барснаас 70 жилийн дараа л тэрээр ноцтой асуудлуудыг өдөөж анхаарал татаж эхлэсэн юм. Тэр зөв зүйл хийсэн үү? Эсвэл галзуу байсан юм болов уу? Нэгдсэн засгийн газрын хяналт дахь эртний туршилтын хэсэг байсан уу? 

Тэр үед бидний бишрэн хүндлэж, сургуульдаа заалгаж байсан Томас Эдисон гэгч эрчим хүчний түгээгч Теслаг хавчин дардаг байсан тухай бид мэднэ. Мөн Ж.П. Морган болон үйлдвэрийн бусад ахмадууд ч түүнийг дайрч давшилдаж байж.

1943 оны 1 сарын 7-нд Теслагийн нас барсны дараа АНУ-ын засаг түүний байр болоод лабораторит нь  нүүн ирж түүний бүхий л шинжлэх ухааны судлагаануудыг хураан авсан ба тэдгээрийн заримийг мэдээллийн эрх чөлөөний тогтоолын дагуу Холбооны Мөрдөх Товчоо нийтэд дэлгэсэн байна.

Түүнчлэн нэгдсэн засгийн газрын ашиг сонирхол түүнийг хавчин дарж байсан ч Никола Теслагийн шударга зангийн баттай илрэлүүдийн нэгэн жишээ бол их хэмжээний хураамжийн төлбөр төлөлтөөс компаниа аврахын тулд Вестинхаустай хийх гэрээг урж хаясан юм.

Харин одоо Никола Тесла дэлхий дахинд юу өгснийг харцгаая.

1. Хувьсах гүйдэл - Үүнээс л бүх зүйл эхлэсэн ба 1893 онд Чикаго дахь Дэлхийн Экспо дээр шуугиан дэгдээсэн юм. Цахилгааныг яаж бий болгож мөн түгээдэг талаар Эдисон болон Тесла хоёрын дунд үзэл бодлын дайн эрчээ авч байлаа. Хоёр талыг өртөг болон аюулгүй байдлаар нь дүгнэхээр байв. Эдисоны ажиллаж байсан DC гүйдэл (General Electric-ээр дэмжигдэж буй) нь нэлээд өндөр өртөгтэй байсан төдийгүй цахилгаан хуримтлуулагчаас оч үсрэх аюултай байв. Үүнийг үл хамааран Тесла болон түүний хөрөнгө оруулагчид цахилгаан гүйдлийн аюулыг Теслагийн хувьсагч болгон ашигласан нь "хувьсах гүйдэл" юм. Эдисон өөрийн зүйлээ нотлохын тулд заримдаа амьтдыг цахилгаан гүйдэлд цохиулж хөнөөдөг байв. Теслагийн оролдлого өртөг багатай болон аюулгүй байдлыг нэгэн зэрэг бий болгохыг зорьж байхад Эдисон бидэнд цахилгаан сандлыг л өгчээ. Тесла гүйдлийг өөрийн биеэрээ дамжуулж гэрэл гаргаж үзүүлснээр AC (хувьсах гүйдэл) нь үнэхээр аюулгүй болохыг батлажээ. 1983 онд Эдисон Тесла хоёрын энэхүү дайсагнал нь арав гаран жил дээд цэгтээ хүрч байсан ба мөнгөний ашиг сонирхолтой Эдисон Теслагийн нээлтүүдийг булаан авч зохиогчийн эрхийг нь нуух, санааг нь хулгайлах зэрэг өөдгүй зүйлүүдийг хийж байсан юм. Хэдий тийм ч бид өнөө үед эрчим хүчний үйлдвэрлэлээр хангагдаж мөн түүнийг Хойд Америк руу түгээсэн явдал бол Теслагийн бий болгосон арга юм.

2. Гэрэл - Мэдээж тэр гэрлийг өөрийг нь зохион бүтээгээгүй лдээ, гэхдээ тэр гэрлийг яаж бий болгох болон дамжуулах аргыг бүтээсэн юм. Тесла 40 жилийн өмнө өдрийн гэрлийн чийдэнг бүтээж түүнийгээ лабораторитоо хэрэглэдэг байв. Тесла анхны неон гэрлийг бүтээхээр түүний шинж чанарт нь нөлөө үзүүлдэг шилэн хоолой авч түүнийгээ алдартай эрдэмтдийн нэрээр нэрлэжээ. Теслагийн Цагариг (Tesla Coil) гэх ойлголт нь Дэлхий өөрөө цахилгаан үүсгэдэг цахилгаан соронз юм. Энэ нь мөн радио гэх мэт хүлээн авагчид хэрэглэгддэг.

3. Рентген туяа - 1800-аад оны сүүлээр цахилгаан соронзон болон ионы цацрагийг нээхэд хэцүү байсан ч Тесла үүнийг бүрэн бүтнээр нь нээж олсон юм. Эхэндээ амьдралын хүчийг баталгаажуулах зүйлсээс өгсүүлээд одоо эмнэлгийн оношилгоонд хүртэл ашиглагдаж буй Кирл гэрэл зураг (Kirlian Photography) нь хөрвөх чадвартай Теслагийн гол үүрэг гүйцэтгэсэн нээлт байлаа. Рентгэн туяа зэрэг Теслагийн оруулсан олон хувь нэмэр бол бидний орчлон ертөнцийг ойлгох зүйлүүд үнэндээ бидний эргэн тойронд цаг үргэлж байж байдаг гэсэн түүний итгэлээс бий болсон бүтээлүүд юм. Харин бид түүнийг ойлгохын тулд оюун ухаанаа ашиглах хэрэгтэй.

4. Радио - өнөөг хүртэл ихэнх хүмүүс Гуглилмо Маркони (Guglielmo Marconi) зохион бүтээсэн гэж боддог. Хэдий тийм боловч Тесла Марконигоос хэдэн жилийн өмнө радиог бүтээсэн байсан нь тогтоогдож 1943 онд Улсын Дээд Шүүх Марконигийн патентыг цуцласан байна. Радио дохио нь дамжуулагч болон хүлээн авагч шаардагддаг өөр нэгэн давтамж ба үүнийг 1983 онд Үндэсний Цахилгаан Гэрлийн Нийгэлмлэгээс өмнө Никола Тесла үзүүлэн танилцуулга дээрээ нотлон харуулсан юм. 1897 онд Тесла US 645576 болон US 649621 гэсэн хоёр патентаа батлуулжээ. Тийм боловч 1904 онд АНУ-ын Патентын Алба үүнийг өөрчилж радио зохион бүтээсэн эрхийг Марконид олгосон нь магадгүй Томас Эдисон болон Андрю Карнеги зэрэг Марконигийн санхүүгийн дэмжигчидийн нөлөө байсан байж болох юм.

5. Алсын удирдлага - Энэ шинэ бүтээл нь радионоос үүсэлтэй. 613809 дугаартай патент бол 1898 онд батлан харуулсан анхны алсын удирдлагатай завины загвар юм. Завины хөдөлгүүр, залуур болон гэрэл бууруулагчийг цэнэглэх хэдэн том зай (баттереэй) ашиглагддаг ба радио дохиогоор залгуурыг нь удирддаг. Энэ технологи нь тийм өргөн хэрэглэгддэггүй байсан ч одоо бол цэргийн хүчний алсын удирдлагатай дайны мөрдлөгөд ашиглагдаж байгааг бид харж байна. Дэлхийн 2-р дайнд радио удирдлагатай танкыг Германчууд гаргаж ирж байсан ба түүнээс хойш энэ чиглэлийн хөгжил нь хүний эрх чөлөөний захирамжийн дагуу буурсан юм.

6. Цахилгаан мотор - Тесла цахилгаан мотороо өөрийнхөө нэрээр нэрлэснээр илүү түгээмэл болжээ. Техникийн үзүүлэлт нь хязгаарыг давсан ба Теслагийн бүтээсэн эргэлдэх цахилгаан оронтой мотор нь хүн төрөлхтнийг Big Oil-ын бүрэн хамаарлаас төд удалгүй чөлөөлсөн юм. Гэвч 1930 оны уг бүтээл нь дэлхийн дайн болон эдийн засгийн хямралд тэсвэрлэсэнгүй. Гэсэн ч энэхүү бүтээл нь газар орны байдлыг үндсээр нь өөрчилсөн ба түүнийг нь бид одоо хүртэцгээж байна. Эдгээрийн жишээнээс дурьдвал: үйлдвэрийн сэнс, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд, усны шахуурга, машины эд ангиуд, ажлын багаж хэрэгслүүд, диск тоглуулагч, электрон бугуйн цаг болон компрессор төхөөрөмж зэрэг тоочоод байвал олон бий.

7. Робот техник - Теслагийн гайхалтай шинжлэх ухаанч сэтгэлгээ нь түүнийг бүх амьд биетүүд ямар нэг гадны нөлөөгөөр удирдагддаг гэсэн санаанд хүргэсэн юм. Ингээд роботын талаарх ойлголт төрөн гарсан байна. Хүний загвар болох робот нь өсөх, үржих зэрэг хязгаарлагдмал чадвартай ч Тесла бүхий л оюун ухааны чадваруудыг бүтээхээр зорьж байлаа. Түүний ирээдүй дэх робот мэдрэхүйн эрхтэнтэй байхаас гадна хүний туслагч болох мөн өөрийгөө удирдах системтэй болно хэмээх төсөөлөл нь Сибирийн Electron Engineering (PDF) сэтгүүлийн "заавал унших" буланд нийтлэгдсэн байв.

8. Лазер - Теслагийн энэхүү зохион бүтээл нь магадгүй хүний оюун санаанд бурхан ба чөтгөр хамтдаа багтдагийн шилдэг жишээ болсон байх. Лазер нь мэс заслын хэрэгсэлд тун ач холбогдолтой нэгэн хувьсгалыг хийсэн байна. Мөн бидний өнөөгийн дижитал мэдээллийн хэрэгслийг ч өндөр түвшинд хөгжүүлжээ. Үүгээр зогсохгүй бид энэхүү үсрэнгүй шинэчлэлээрээ шинжлэх ухааны зөгнөлт нутаг дээр хүртэл газардан буусан юм. Рэйганы "Оддын дайн" лазерэн хамгаалалтын системээс өгсүүлээд өнөөгийн Орвэллианы "үхлийн бус" зэвсэг хүртэл аль аль чиглэлүүдийг нь хөгжүүлсэн явдал нь агуу их чадвар билээ.

9 ба 10. Утасгүй харилцаа холбоо ба Хязгааргүй  чөлөөт эрчим хүч - Эрчим хүчийг дээд зэрэгт хөгжүүлсэн эдгээр хоёр нь хоорондоо салшгүй холбоотой ба эрчим хүчийг хянаж хэмжих боломжгүй бол ямар сайн байх вэ дээ. Орчлон ертөнцийн давтамжийг ашиглан зураг дүрс, дуут мессеж болон текст мессеж бүхий өргөн цар хүрээтэй мэдээллийг багтаасан өгөгдлийг дамжуулах цамхагийг бариулахаар Ж.П. Морган 150.000 долларын дэмжлэгийг Теслад өгчээ. Энэ нь дэлхийн анхны утасгүй холбоог бий болгосон ба орчлон ертөнц нь дэлхийн аль ч газраас бүхий л хүмүүс дэлхий дахины вэбээр (www) холбогдох загварыг ашиглах чөлөөт эрчим хүчээр дүүрэн байдаг тул хүмүүст эргэн тойрон дахь чөлөөт эрчим хүчийг ашиглах болмжийг бүрдүүлж байгаа юм.



Магадгүй Теслад ил гаргаж чадаагүй мянга мянган санаа болон зохион бүтээлүүд байсан байх. Томоохон үйлдвэрүүд болон дээд боловсролын сургуулиуд хүртэл Никола Теслагийн техникийн болон шинжлэх ухааны нээлтүүдийг нуун дарагдуулж байхын оронд олон нийтийн хэлэлцүүлэг болон судлан шинжилгээ болгож нийтэд ил гаргах хэрэгтэй гэж танд санагдаж байгаа бол бид эрчим хүчийг эзэмшиж, орчлон ертөнцийн бидэнд санал болгож байгаа шаардлагтай зүйлсийг судлах цаг нь болсон хэмээн эрчим хүчний түгээгчдэд хэлж дуулгах дэлхийн дуудлагад нэгтэхтүн.

Никола Теслагийн техникийн болон шинжлэх ухааны нээлтүүд ялангуяа Wardenclyffe нэртэй байгууламжид ионлог орчноос цахилгаан эрчим хүчтэй холбогдох туршилт нь жинхэнэ мэдээллийн эрх чөлөөнд хүргэх чухал алхам юм.

Америкийн засгийн газрын дэмжлэгтэй аж ахуйн нэгжүүд ашиг нэрээр биднийг сол дорой нийгэм рүү чангааж байгаа тэдний шунал болоод авилгалаас Америкчууд залхаад байна... Энергийн хомсдол гэдэг бол худал зүйл. Эдгээр мэдээллийг аль болох олон хүнд хүргэж өөрийн дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна.

Теслагийн амьдралын тухай доорх бичлэгийг үзнэ үү.

Мөн түүний Пирамидын нууцын тайллыг доорх бичлэгээс үзээрэй

Хүн төрөлхтнийг мунхаг, зүгээр л хэрэглэгч төдийхөн, робот шиг байлгах нь үнэндээ засгийн газарт ашигтай байдаг байдаг учраас л тэд бидний сэхээрч гэгээрүүлэхийг хүсдэггүй, бидний мэдэх ёстой хамгийн чухал мэдээллүүдийг ч нуун дарагдуулдаг. Тиймээс л томоохон үйлдвэр компаниудтай наймаалцаж тэднээс авилгал авдаг нь одоо нууц биш ил болох цаг нь болсон. Теслагийн гайхамшигт бүтээлийн (утасгүй холбоо) ачаар бид бүх мэдээллийг олж авах бүрэн боломжтой байгаа нь сайхан хэрэг. Үүнийг хэрэгцээгүй хогон мэдээллээр оюун санаагаа дүүргэхэд биш чухал шаардлагатай мэдээллүүдийг олж мэдэхэд ашиглаасай гэж хүсэж байна. Үнэхээр бидний ойлгож мэдээгүй маш олон зүйл бий. Нийгмийн мунхруулгаас хараат бус байж бид өөрөө өөрсдөө сэрж сэхээрэх цаг нь болсон.

Эх сурвалж: http://www.wakingtimes.com

Wednesday, January 21, 2015

Нэгэн ер бусын компаний амжилтын нууц


Хойд Каролины үзэсгэлэнт нэгэн газарт ажиллагсдаа эрхэмлэдэг нэгэн компани үйл ажиллагаа явуулдаг нь SAS (Statistical Analysys Software) юм.

Энэ сонирхолтой компанид үнэнч шударга зан юу юунаас эрхэм чухалд тооцогдоно. Хаалгаар оронгуут л гайхмаар сайхан орчин таныг угтах болно. Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий компьютерүүд, хана болгонд урлагийн үнэт бүтээлүүд, бараг л мэргэжлийн тамирчин бэлтгэх боломжтой орчин үеийн спортын цогцолбор гээд л энэ газар орж ирсэн хүн болгоныг гайхшруулах зүйлс мундахгүй олон.

Ажиллагсад нь өөрсдийгөө эндэхийн ажиллагсад гэхийн оронд энд аж төрөгсөд гэдэг бөгөөд аз жаргалтай, үр бүтээлтэй, хоорондоо маш сайхан харилцаатай байдаг ажээ. Ажилчид нь компаний эзэн, үүсгэн байгуулагч Жим Гүднайтыг сайхан сэтгэлт хаан мэт хүндэлнэ. Учир нь Жим ажилчдаа хүндэлж, тэднийг ойлгодог ажээ.

SAS компаний боловсруулдаг программ үнэхээр өргөн хэрэглээний бөгөөд хоорондоо ямар ч холбоо хамааралгүй салбаруудад хялбархан ашиглах боломжтой ажээ. 1997 онд 750 сая долларын ашигтай ажилласан энэ компаний боловсруулсан программуудыг АНУ-ын хамгийн том 100 компанийн 98 нь хэрэглэдэг ажээ.

Гэхдээ энэ компаний хамгийн сонирхол татсан онцлог нь боловсруулж буй программдаа бус, компаний баримтладаг ажлын зарчимдаа байгаа юм. Эрх чөлөөт байдлыг үр бүтээлтэй хослуулан ажиллах нь энэхүү компаний амжилтын түлхүүр ажээ. Программ хангамжийн салбарт ажиллаж байгаа хүмүүс хэтэрхий их ачааллаас үүдсэн хямралын талаар гомдоллох нь элбэг. Гэтэл SAS-н ажилчид ажиллахын зэрэгцээгээр амарч, алжаалаа тайлж чаддаг гэнэ.

Программ хангамжийн салбарт авьяаслаг, чадварлаг ажилчдыг татахын тулд өндөр цалин, компаний хувьцаа зэргийг төлбөрт өгдөг. Харин SAS энэ салбарын бусад компанитай адил ажилчиддаа хувьцаа тараадаггүй, мөн цалингийн хэмжээ ч өрсөлдөгчийнхөөс нь ялгаагүй. Харин тэдний ажилчдадаа үзүүлдэг халамж нь үнэхээр сайн тул ажилчид нь ч сэтгэл хангалуун ажлаа гүйцэтгэдэг. Жишээ нь компани ажилчдаа өвдвөл чөлөөг нь хэзээ ч хязгаарладаггүй ба ар гэрийнхнээс нь хэн нэг нь өвдвөл тэднийг харж асрахад нь чөлөө өгдөг заншилтай гэнэ. SAS-н ажилтан Диана Томпкинс энэ талаар өгүүлэхдээ "Охин минь багтраа өвчтэй учир жилийн эхэнд эмнэлэгт хэвтэх ёстой болсон юм. Ажлын газрынхан болон удирдлагууд маань намайг ойлгож, охины минь сайжрахыг л хүсч бүх талаар туслаж дэмжиж байсан. Ажил дээрх өдөр тутмын хүүхэд асаргааны газарт охиныг минь маш сайн харж, цагт нь эмийг нь уулгаж, эмчилгээг нь хийж байгааг би сайн мэдэж байгаа болохоор санаа зовохгүй ажлаа хийж чаддаг юм" гэсэн байна. SAS ажилтнуудаа зөвхөн ажилтан гэдэг утгаар нь биш ар гэртээ амьдралтай хүн гэдэг утгаар нь ханддаг учраас тэд ч хариуд нь компанийхаа төлөө бүхнээ зориулан ажилладаг байна. Жишээ нь SAS-т гэр бүлийн тогтвортой байдал, сайхан харилцааг чухалчлан үздэг учраас ажилчдадаа үдийн хоол цайны үеэр гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад нь зориулж хүүхдийн өндөр сандал, тоглоомын газар гэхчлэн бүх зүйлийг тооцоолжээ. Түүнээс гадна ажилчдаа оройн хоолоо гэрийнхэнтэйгээ идэхэд нь саад болохгүйн тулд өдөрт 7 цагаар ажилладаг байна. Өөрөөр хэлбэл оройн 17:00 гээд л тэндэхийн ажилчид гэр лүүгээ явцгаана.

Ноён Гүднайтын компанид ажилчдад хүндэтгэлгүй хандах явдал огт үгүй. Ажиллах орчны өнгө үзэмжинд онцгой анхаарал хандуулдаг талаараа хүний нөөцийн хэлтсийн дарга Дэвид Руссо өгүүлэхдээ "Аливваа хүний ажиллаж буй орчин нь түүний сэтгэлзүйд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Тиймээс бид компаний ажиллагсдын тав тух, сэтгэлзүйн тогтвортой байдал тэдний ажиллаж буй орчныг таатай болгохын төлөө хийж болох бүхнийг хийхээр оролддог юм."

SAS дахь энэ бодлогын гол зорилго нь ажиллагсдын ажлаа "хийхгүй" байж болох бүхий л нөхцлийг арилгах. Хэрвээ Нью-Иоркийн Брүүклин дүүрэгт байгаа хөгшин эхийг тань ахмадуудын асрамжийн газар хүргэж өгөх хэрэг гарвал та байгууллагынхаа ахмадуудын асрамжийн зохицуулагч руу залгахад л тэр таны эхэд хамгийн тохиромжтой газрыг олох болно. Хэрэв та өвчтэй байгаад, тариа тариулах хэрэг гарвал байгууллагын эрүүл мэндийн тасагт очоод л тариулчихна.

Жим Гүднайт "Хэрэв та насанд хүрсэн хүнийг ажиллуулж байгаа бол тэдэнтэй насанд хүрсэн хүн ёсоор харьцах хэрэгтэй. Тэд ч хариуд нь насанд хүрсэн хүний хэмжээгээр ажлаа гүйцэтгэх болно" гэж байна.

SAS-тай ижил төстэй программ хангамжийн компаниас жилд дунджаар 1000 ажилчин ажлаас гардаг бол энэ тоо SAS -н хувьд дөнгөж 130 ажээ. Энэ нь жилд 900 шахам ажилтны оронд шинээр ажилтан авах зардлыг хэмнэж өгдөг гэсэн үг юм.

SAS -т шинээр ажилд орогсдын анхаарлыг тэр даруй татдаг өөр нэг зүйл бол дээд удирдлагууд нь доодох хүмүүсийнхээ ажлыг мэддэг, шаардлагатай үед эдгээр ажлыг гүйцэтгэдэг байдал нь гэнэ. Ихэнх газар дээд удирдлагынхан нь доод хүмүүсийнхээ ажлын тухай мэддэггүй байх нь жирийн үзэгдэл байдаг. Энэ нь ажилчин болоод даргын хооронд үл ойлголцох байдлыг ч үүсгэдэг. Гэтэл энд байдал тийм биш бөгөөд удирдлагууд ажлын техник талыг нь ч мэддэг учраас ажлыг гүйцэтгэх хугацаан дээр удирдлага болон ажилчдын хооронд зөрчил гардаггүй байна. Ингэснээр захиалгыг хугацаанд нь хүлээлгэж өгөх бөгөөд энэ талаар бодит байдалд нийцэхгүй амлалт өгөх ч шаардлагагүй болдог ажээ.

Хүн бүрт ажлаас гадна амьдрал байдаг гэдгийг удирдлага, дарга, захирлууд сайн ойлгодог байх ёстой гэж боддог. Ямар нэг амьдралын шалтгаан гарахад ихэнх дарга нар тэр бол чиний асуудал гээд шаардангуй захирангуй байдлаар ажилчидтайгаа харьцдаг. Хүнтэй хүн ёсоор харьцаж, харилцан ойлголцох нь ажлын бүтээмж болон амжилтын гол шалтгаан гэж бодож байна. Цалингийн төлөө л дуртай дургүй ажилладаг энэ тогтолцоог арилгаж чин сэтгэлээсээ ажилладаг байх шинэ тогтолцоог дээрх жишээгээр бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Эх сурвалж: "Амьдралаас ургасан АМЖИЛТУУД" Амжилтанд хүрсэн бодит түүхүүд номноос бичив

Monday, January 19, 2015

Метафизикийн зургаан хууль амьдралд нөлөөлөхүй


Ирээдүйн дэвжилт болон хөгжин цэцэглэлтийн хөдлөшгүй зарчим бүхий физик түвшнээс хэтийдсэн метафизикийн зургаан зарчмыг танилцуулж байна.

1. Хүний таталцлын метафизик хууль нь хүн бүр бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл болон хэлбэлзлийг цацруулдаг хүчтэй энергийн эх үүсвэр болохыг тогтоодог.

Энерги гэдэг нь арга-билиг гэсэн дорнын ухааны ойлголт юм. Бидний бодлоос ямар энерги цацрахаас хамаарч тэр түвшний хүмүүс болон тохиолдлуудыг амьдралдаа татаж байдаг. Эерэг ч бай сөрөг ч бай өөрөөс тань цацрах энергинд аливаа зүйлс татагддаг. Адил төстэй бодолтой хүмүүс нэгдэн бүлэг болцгоодог шүү дээ. Дотны найзуудын чинь бодол чинийхтэй хамгийн адилхан байдаг. Энэ метафизикийн хуулийн дагуу л тэд бүхэн чиний дотно найзууд болж байгаа хэрэг. Мөн гэрлэн биеэр нь сайн хүнийг таньж болдог байна. Тэд найз нөхдийг амархан татах чадвартай. Хүмүүс зөн мэдрэмжээрээ л тэдэнд итгэдэг.

Идэж байгаа зүйл чинь чамайг илэрхийлнэ, мөн юу бодно тэр зүйл чинь бий болдог

Идэж байгаа зүйл чинь чамайг илэрхийлнэ гэдэг үгийг сүүлийн жилүүдэд олонтаа сонсож байсан байх. Энэ бол үнэн, харин юу бодно тэр зүйл чинь бий болдог гэдгийг мэдэх үү? Хүн юу бодно яг түүнийгээ өөртөө татаж байдаг.

Таталцлын метафизик хуулийн дагуу мэдээж та гаднаа эерэг болон өөдрөг байж амьдралдаа хөгжил дэвшил татахыг хүсэх байх. Энэ зөвхөн "эерэг бодол"-оор хязгаарлагдахгүй боловч эерэг бодолтой байна гэдэг сайн зүйл. Сайн сайхны төсөөлөл нь оюун санаандаа дүр зургийг бүтээж улмаар биеллээ олох үйл явц юм. Эдгээр дүр зургууд нь эхэндээ горьдлого төдий байдаг ч маш хурдан найдлага болж хувирдаг ба эцэст нь биеллээ олдог. Чи өдөр бүрийн амьдралаа бүтээдэг шиг ирээдүйгээ ч бас бүтээж байгаа.

2. Бие даасан байдлын метафизик хууль бол хувийн хариуцлагатай холбоотой хариу үйлдэл юм. Энэ нь өөр хэн ч биш зөвхөн чи л "өөрөө" хувь тавилангаа шийднэ гэсэн үг. Бие даасан байдал нь амьдралд чинь тохиолдох хэцүү бэрхийг даван туулах хүч чадлыг өгч байгаа мэт мэдрэгддэг. Чи хийж байгаа зүйлдээ өөрөө эзэн нь болж мөн гарах үр дүнд нь ч хариуцлага хүлээнэ. Чи өөрөө маш хүчтэй бөгөөд шийдэмгий байх шаардлагатай. Бие даасан байдал чинь чамайг үргэлж амжилтанд дагуулна.

3. Үргэлжлэн хөгжихүйн метафизик нь оюун санааны хөгжлөө зогсоовол амжилттай байж чадахгүй болохыг илтгэдэг. Хувийн хөгжил болон мэргэжлийн боловсролоо дээшлүүлэх нь чиний эцэс төгсгөлгүй эрэлт байх ёстой. Амжилт, хөгжил дэвшилдээ үргэлжлүүлэн сэтгэл хангалуун байхын тулд үргэлж суралцаж тэмцэх шаардлагатай. Үргэлжлэн хөгжихүйн метафизик бол амжилтыг эрэлхийлэгч хүмүүст зориулагдсан шалгарсан арга юм. Санаж ав, өсөж хөгжихөө зогсоовол чи боловсорч дуусна. Боловсорч дууссанаар өмхөрч ялзарч эхлэнэ. Хэрэв чи тогтмол шинийг уншиж судлахгүй бол тархи чинь хатаж гундах болно. Ихийг хүртэхийн тулд ихийг судла.

4. Өөртөө зааварчлах метафизик нь үндсэндээ өөрийгөө болон ажлаа хамгийн сайхнаар мэдэрч аз жаргалтай байхыг илтгэх ба хувийн амьдрал болоод ажил мэргэжлийнхээ зааварчилгааг өөрөө тогтоодог. Чи өөрийгөө илэрхийлэх чадвартай байх ёстой, үгүй бол чи зүгээр л баяр баясалгүй робот болж хувирна. Хэрэв чи өөрийн хяналтанд бус нөхцөл байдлууд болон бусад хүмүүсийн хяналтанд байгаа мэт санагдвал үнэхээр баяр баясалгүй байгаагаа олж мэдэх болно. Хүмүүс боломжгүй мөртлөө л ажил дээрээ өөрөө өөртөө зааварчилгаатай байхыг хүсдэг.

Энэ хууль нь хэдэн арван жилийн өмнө аж үйлдвэр АНУ-н эдийн засгийг ноёлж байх хугацаанд бий болжээ. Ажилчдадаа машин мэт л хандаж үйл ажиллагааг өөрчлөх өчүүхэн ч эрх олгодоггүй байв. Харамсалтай нь одоо ч махны үйлдвэр, дамжлагатай үйлдвэрлэл болон доогуур түвшний ажлуудад энэ хандлага нь давамгайлж байна. Дамжлагатай үйлдвэрлэлийн ажилчдад ажлаа хянах багахан эрх байдаг ч тэд ерөнхийдөө сэтгэл зовсон, сэтгэл ханамжгүй байдлыг мэдэрдэг. Нарийн бичээчид өдөр бүр утга учиргүй бичиг цаастай зууралдаж амьсгаа давхцал болон хүнлэг бус байдлыг мэдэрдэг. Энэ хуулийн эерэг тал нь Сатурн зэрэг компаниудаар дахин бий болж ажилчид нь ямар нэг буруу зүйлтэй учирвал түүнийг зогсоож, түлхэн зайлуулах боломжтой болохыг тус компаниуд зарласан байна. Тэдний хувьд энэ бол маш том зөвшилцөл юм.

Хувийн амьдралд ч бас энэ хууль чухал байдаг. Өсвөр насныхан ч гэсэн эцэг эхийнхээ шууд удирдлаган дор байх дургүй. Мөн эмэгтэйчүүд юм болгон дээр нөхөртөө захирагдах дургүй. Хүн бүр өөрөө өөрсдийн амьдралаа удирдахыг хүсдэг. "Хэн миний хяналт удирдлаганд байх юм бэ?" гэж та өөрөөсөө асууж магадгүй. Баяр жаргалтай амьдралын төлөө үүний хариулт бол зөвхөн "чи".

5. Хамгийн амжилттай хүмүүс эерэг сонголтын метафизик хуулиар амьдардаг. Эдгээр хүмүүс харахад жижиг ч эцсийг дүндээ чухал хэдэн зуун сонголт өдөр тутам гарч ирдэг ба сонголт бүрийн цаана үр дагавар байдаг гэдгийг ухамсарладаг. Хийсэн бүх зүйл нь шалтгаан үр дагавартай байдгийг ойлгодог. Одоо байгаа бүхэн бол өнгөрсөнд хийж байсан сонголтуудын үр дүн юм.

Амжилттай хүмүүс аливаад маш бодолтой няхуур ханддаг, учир нь тэдний сонголт бүхэн ирээдүйг нь бүтээдэг гэдэгт тэд итгэдэг. Тэд алсын хараатай төлөвлөж, урьдаас тооцоолсон зорилгуудынхаа дагуу ажилладаг идэвх чармайлттай байхыг эрмэлздэг. Тэд өдөр тутам ямар ч зүйлийг шалтгаан үр дагаврын логик зарчмын дагуу гүйцэтгэдэг. Маш бодолтой тэдгээр хүмүүс амьдралынхаа хөгжил дэвшлийн шалтгааныг бий болгодог ба бий болох үр дүндээ ч хариуцлагаа хүлээдэг. Тэд шургуу хөдөлмөрлөдөг ба эерэг үр дүнд итгэдэг.

Эсрэгээрээ, амжилтгүй хүмүүс бодлогогүй сонголтыг хийдэг. Тэд бүх зүйл тохиолдлоор учирдаг гэж боддог ба өдөр бүр тохиолдох сонголт бүхэн ирээдүйг нь бүтээдэг байхад тэд хувь заяаныхаа талаар ямар ч хяналт бодлогогүй байдаг. Амжилтгүй хүмүүс өөрсдийгөө хохирогчид гэж үздэг. Тэдэнд холын зорилго байдаггүйгээр барахгүй ойрын хугацааны төлөвлөгөө ч байдаггүй. Тэд сайн сайхныг хүсэж мөрөөддөг ч тэднийг бий болгох ямар ч сонголтыг хийдэггүй. Эерэг сонголт болон шалтгаан үр дагаврын ойлголт нь тэдний хувьд огт бодож үзээгүй харь гаригийн мэт зүйл.

6. Эерэг найдвар ба гүн итгэл үнэмшлийн метафизик хууль нь ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэж баттайгаар найдвал тэр нь амьдралд биеллээ олдог болохыг батладаг. Энэ хуулийн хоёр хүчтэй бүрэлдэхүүн бол итгэл ба найдвар. Эдгээр хоёр бол үндсэндээ адилхан ойлголт, учир нь ямар нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэвэл тэр нь биелэх болно гэдэгт найдаж байгаа хэрэг. Хүчтэй хүсэл зориг тань амжилтанд хүргэнэ .

Хэрэв та амьдралд тань гарцаагүй бий болох амжилтандаа үргэлжлүүлэн бат итгэсээр байвал чин сэтгэлээсээ хүссэн зүйлийн тань үр дүнг авчрах тохиромжтой үйлдлийг зөн мэдрэмжээрээ сонгох болно. Бид юу хүсэж хүлээж найдна, тийм л зүйл тохиолдоно.

Санаа зовох нь сөрөг үр дүнг бий болгодог. Энэ нь бид тохиолдоосой гэж хүсэхгүй байгаа зүйлээ бодох, ярих мөн төсөөлөх явдал. Энэ бол эерэг найдвар ба гүн итгэл үнэмшлийн метафизик хуулийн яг эсрэг нь юм. Амжилттай байхын тулд дээрх хуулийг сахиж өдөр бүр хийж байгаа зүйлийнхээ үр дүнг амжилттайгаар төсөөлж байгаарай.

Эх сурвалж: http://thespiritscience.net

Saturday, January 17, 2015

Дэлхийн анхны зүрхгүй хүнтэй танилц. Зүрхний цохилтгүйгээр амьдарч чадсан хүн


2011 оны 3-р сард 55 настай Грэйг Люс (Graig Lewis) гэгч зүрхний асуудлаар амьдрал нь дээсэн дөрөөн дээр байсан эрэгтэйг "амидилойз" гэсэн оношоор Техасын Зүрхний Институт хүлээн авчээ. Энэ нь дотор эрхтнүүдийг наалдамхай уургаар бөглөж улмаар зүрх, бөөр, элэгний эмгэг үүсгэдэг өвчин юм. Яаралтай мэс засал хийлгэхгүй бол Люс өнөө маргаашгүй үхэж мэдэхээр байлаа.

Аз болж Институтээс доктор Билли Кон, Буд Фрэйзэр нар зүрхний цохилтгүйгээр цусыг биенд эргэлдүүлэх төхөөрөмж авчирсан байна. Тэд ноён Люсын зүрхийг авч оронд нь тэрхүү төхөөрөмжийг суурилуулсан ба улмаар түүний бие нь илүү дээрдсэн талаар эмч нартаа хэлжээ.

Доктор Кон бол ахмад настай мэс засалч бөгөөд зүрх эмчлэх болон орлуулах технологийг хөгжүүлэхэд амьдралынхаа ихэнх хэсгийг зориулсан судлаач мөн зохион бүтээгч билээ. Түүний бүтээсэн хамгийн цохон дурьдууштай төхөөрөмж бол зүүн ховдлыг дэмжих төхөөрөмж (LVAD) юм.

Кон доктор Буд Фрэйзэртэй LVAD төхөөрөмжөөр зүрхний зүүн болон баруун ховдлыг дахин бий болгох шинэ нээлт дээр хамтарч ажиллаж байна.

Дээр дурьдсанчлан Грэйг Люс энэ технологийг хүртсэн анхны хүн болсон юм. Төхөөрөмжийн үйл ажиллагаа 48 цагаас бага хугацаанд болж дууссан ба маш амжилттай болжээ. Түүний бөөр болон элгэнд нь харамсалтай нь аз дайрсангүй, хэдэн сарын дараа гэр бүлийнх нь хүмүүс төхөөрөмжийг салгахыг эмч нараас хүссэн юм.

"Цохилохоо больсон зүрх" хэмээх энэ бичлэгийг та бүхэн үзнэ үү. Энэ бол хоёр докторын маань үхэж буй зүрхийг төхөөрөмжөөр орлуулж буй үйл явцын бодит түүх юм.



Бүх орчлон ертөнцийг "Өндөг"-тэй зүйрлэсэн нь

Зохиолч Энди Уэйрын (Andy Weir) "Өндөг" хэмээх зохиолын гайхалтай харилцан яриаг монгол хэл дээр буулган та бүхэндээ хүргэж байна.


Өндөг
Зохиолч: Энди Уэйр

Чи үхэж байхдаа гэр рүүгээ очих замдаа гардаг.
Энэ бол машины осол байсан. Тов тодорхой байгаагүй ч үхлийн осол болсон. Чи эхнэр, хоёр хүүхдээ орхиод явсан. Энэ ямар ч өвдөлт зовиургүй үхэл байсан. Түргэн тусламжийнхан чамайг аврах гэж их хичээсэн ч тус болоогүй.
"Юу... юу болсон юм бэ? Би хаана байна аа?" гэж чи асуулаа
"Даажигнасан зүйл байхгүй, бодит байдал гэвэл чи үхсэн" гэж би хариулав.
"Нэг ачааны машин байсан, тэгээд тэр тоормозлож байсан..."
"Тийм ээ"
"Би... би үхчихсэн гэж үү?"
"Тийм ээ, гэхдээ муу юм бодох хэрэггүй. Хүн бүр л үхдэг шүү дээ" гэж би хэлээ.
"Эргэн тойронд юу ч алга. Ердөө чи бид хоёр л байна. Энэ яг ямар газар вэ? Үхсэний дараах амьдрал уу?"
"Тийм гэх үү дээ."
"Чи Бурхан юм уу?
"Тийм, Би Бурхан" гэж би хариулав.
"Миний эхнэр... миний хүүхдүүд, тэд нар минь яах вэ? Тэд минь зүгээр болов уу?"
"Зөв зүйлээ асуулаа. Чи саяхан үхчихээд байгаа ч гэр бүлдээ санаа зовж байна. Энэ чинь сайн хэрэг."

Чи над руу их сэтгэл татам харах юм. Чамд гэж хэлэхэд, чи Бурхан шиг харагдаагүй. Чи яг эрэгтэй хүн шиг, магадгүй эмэгтэй хүн шиг харагдаж байна. Дүр төрх чинь магадгүй нэр төр бүхий хүн байж болох юм. Бүхнийг чадагч гэхээсээ илүү дунд сургуулийн багш гэлтэй.

"Санаа зоволтгүй дээ, тэд зүгээр. Хүүхдүүд чинь таныг өдөр бүр сайн сайхнаар дурсах болно. Тэдэнд чамайг жигшиж зэвүүцэж байсан үе байгаагүй. Эхнэр чинь гаднаа уйлж байгаа ч дотроо бол тайван байгаа. Үнэнийг хэлэхэд, та хоёрын гэрлэлт сарниж байсан. Хэрэв баяр баясгалантай байвал тэр өөртөө гэмших сэтгэгдэл төрнө."
"Өө. Одоо тэгээд юу болох вэ? Би диваажин ч юм уу там руу очих уу?"
"Аль нь ч биш. Чи дахин төрөх болно."
"Аан. Хинду шашны хэлдэг үнэн байжээ" гэж чи хэлэв.
"Бүх л шашин өөр өөрийн хэлбэрээрээ зөв байдаг. Намайг дагаад яваарай."
Хоосон орчноор чи намайг даган том том алхална.
"Бид хаашаа явж байгаа юм бэ?"
"Хаашаа ч биш. Зүгээр л алхангаа ярилцвал сайхан шүү дээ."
"Тэгээд энэ ямар утгатай юм бэ? Би дахин төрвөл зүгээр л чулуу шиг болох уу? Тэгэхээр миний амьдралын туршлага, хийсэн бүх зүйл ямар ч хамаагүй болно гэсэн үг үү?"
"Тийм биш ээ. Чиний урьд насны амьдралуудын бүх мэдлэг туршлага чиний дотор бий. Зүгээр л чи яг одоо үүнийг санахгүй байгаа хэрэг."
Би алхахаа зогсоод, мөрөн дээр чинь гараа тавин "Чиний сүнс бол чиний төсөөлж чадахаас ч илүү гайхалтай, үзэсгэлэнтэй, үлэмж агуу шүү дээ. Хүний оюун санаа бол өөрийн хэн болох тухай өчүүхээн хэсгийг л багтаадаг. Энэ нь яг л аягатай усанд хуруугаа дүрээд халуун хүйтэн эсэхийг мэдэхтэй адил юм. Чи өөрийнхөө өчүүхэн хэсгийг саванд хийчихсэн хэрэг, харин буцаад савнаас нь авчихвал өөртөө байсан бүхнээ олж авна гэсэн үг.
"Чи 48 жилийн турш хүн байсан тиймээс хараахан тэлж, үлдсэн хэмжээлшгүй оюун ухамсраа мэдрэхгүй байгаа. Хэрэв бид энд илүү удаан байвал чи бүхнийг санаж эхлэх болно.

"Тэгэхээр би хичнээн удаа үхэж төрсөн юм бэ?"
"Өө маш олон. Маш олон удаа өөр өөр биет болж төрсөн. Энэ удаа та МЭ 540 онд Хятадын нэгэн тариачин охин болж төрнө."
"Юу... юу гэнээ? Та намайг өмнөх цаг үе рүү явуулж байгаа юм уу?" хэмээн чи түгдчин асууна.
"Техникийн хувьд л болов уу. Чиний мэддэг цаг хугацаа гэгч зөвхөн чиний ертөнцөд л байдаг. Миний ирсэн газар харин өөр байдаг."
"Та хаанаас ирсэн юм бэ?"
"Өө мэдээж би өөр хаа нэгтээгээс ирсэн. Тэнд над шиг бусдууд бий. Тэнд яг ямар байдгийг мэдэхийг хүсэж байгааг тань мэдэж байна. Гэвч үнэндээ та үүнийг ойлгохгүй."
"Өө. Гэхдээ байзаарай, би аль нэг цаг хугацаанд дахин төрлөө гэхэд өөрөө өөртэйгээ тааралдах тохиолдол гарч болох хэрэг үү?"
"Мэдээж. Энэ зүйл цаг үргэлж тохиолдоно. Гэвч та хоёр зөвхөн өөрсдийнхөө зүйлийг хийгээд л явна, тиймээс ийм зүйл болж байгааг мэдэх ч үгүй."
"Тэгэхээр энэ бүхэн ямар учиртай юм бэ?"
"Чи үнэхээр надаас амьдралын утга учрыг асууж байна уу?"
"Энэ бол үндэслэлтэй асуулт шүү" гэж чи нухацтай хэллээ.
Би нүд рүү чинь хараад "Амьдралын утга учир бол, миний энэ ертөнцийг бүтээсэн шалтгаан бол чамайг боловсруулж дээшлүүлэхийн тулд юм."
"Чи хүмүүсийг хэлж байна уу? Чи биднийг боловсруулж дээшлүүлэхийг хүсдэг юм уу?"
"Үгүй ээ, зөвхөн чамайг. Бүхэл бүтэн энэ ертөнцийг би чиний төлөө бүтээсэн. Энд зөвхөн чи бид хоёр л байна."
Чи над руу гөлрөн харж "Гэвч ертөнц дээрх бүх хүмүүс..."
"Тэд бүгд чи. Чиний өөр өөр төрлүүд."
"Хүлээгээрэй, хүн бүр би юм гэж үү?"
"Одоо л чи бүхнийг ойлгож байна" гэж би хэлээд баяр хүргэн нуруун дээр чинь алгадлаа.
"Амьдарч байгаа хүн бүр би юм гэж үү?"
"Тийм ээ, бас ирээдүйд амьдрах хүн бүр."
"Би Абрахам Линколн юм уу?"
"Чи бас Жон Вилкс Бүүт"
"Би Гитлер гэж үү?" хэмээн айсан янзтай хэлэв.
"Мөн чи түүнд хөнөөгдсөн мянга мянган хүмүүс."
"Би Есүс юм уу?"
"Мөн чи түүнийг дагадаг бүхэн."
Чи чимээгүй боллоо.
"Хэн нэгнийг зовоох бүртээ чи өөрөө өөрийгөө зовоож байдаг. Хэн нэгэнд сайхан сэтгэлээр хандвал чи өөрөө өөртөө туслаж байдаг. Хэн нэгний баяртай болон гунигтай амьдрал нь чиний ч мөн туршлага болж үлддэг."
Чи удаан бодсоноо "Яагаад? Яагаад энэ бүхэн болдог гэж?" хэмээн надаас асуулаа.
"Яагаад гэвэл нэгэн өдөр чи над шиг болно. Яагаад гэвэл тэр бол жинхэнэ чи. Чи надтай л адилхан, миний нэгэн төрөл. Чи бол миний хүүхэд."
"Хөөх, чи намайг Бурхан гэх гээд байна уу?" хэмээн үл итгэсэн янзтай асуулаа.
"Үгүй ээ, хараахан биш харин үр хөврөл юм. Чи одоо болтол бойжсоор байна. Чи бүхий л цаг хугацаанд бүхий л хүний амьдралыг туулснаар хангалттай бойжиж төрөхөд бэлэн болно."
"Тэгэхээр тэр бүхэл бүтэн ертөнц яг л..."
"Өндөг" хэмээн би хариулаад "Одоо чиний дараагийн амьдрал руугаа очих цаг нь боллоо."
Ингээд би чамайг аян зам руу чинь явуулсан юм.

Энэ зохиол үнэхээр сэтгэл хөдлөм сайхан зохиол болжээ. Магадгүй бидний хараахан сэхээрээгүй үнэнийг энэхүү зохиолоор ойлгуулах гэсэн байх. Удаан уулзалдаагүй төрөл төрөгсөд бие биенээ олоод сэтгэл хөдлөдөг шиг бид бусдаас өөрөө өөрсдийгөө олоод бид бүгд нэг юм гэдгээ ухаарах тэр агшин хичнээн сэтгэл хөдлөхийг төсөөлөхөд уйлмаар болох шиг.

Танд заримдаа дүр төрх, зан араншин өөр боловч бусад хүмүүс яг өөр шиг чинь санагдаж, тэднийг харахаар өөрийгөө харж байгаа юм шиг санагддаг уу? Өөрийгөө тэр хүний оронд тавиад үзэхийн төдийд л надаас ямар ч ялгаагүй, яг л миний нэгэн хувилбар мэт санагдана. Орчлон ертөнцтэй нэгдмэл гэдгээ ухаарахуйд бүхий л төрөлтнүүдтэй нэг гэдгээ ойлгоно.